Нийгмийн

80 сая төгрөгийн хахууль авсан Х.Оргил-Эрдэнийг суллажээ

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ албан өрөөндөө /2019.12.30/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс 20 мянган юанийн авилга авч байгаад, үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баригдсан билээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэний хамтаар хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулан саатуулж, улмаар НПГ-аас түүнийг яллагдагчаар татан, үргэлжлүүлэн хорих саналыг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019.12.31-нд хүргүүлсэн байна.

Гэвч түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгчээс татгалзсан байна. Уг заалтыг үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдэх болтол Х.Оргил-Эрдэнийг хахууль өгсөн хятад иргэнтэй нь хамт сулласан аж. Улмаар өчигдөр /2020.01.02/ уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзжээ.

Ингэснээр өнөөдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийг хахууль өгсөн хятад иргэн нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм байна.

Х.Оргил-Эрдэнийн хувьд 2019.12.31-ний үдээс хойш суллагджээ. Тэрбээр монгол мөнгөөр 80 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ын хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-03 11:20

Макро эдийн засгийн реформ хийгээгүй цагт бид энэ үзэдлүүдээс хэзээ ч с�##�ахгүй.

Baagii
Baagii
2020-01-03 21:38

Ingeed baihaar saaral jagsaaltand oroh ni argagui shde. Neg mor har jagsaaltand orvol l manaih zasarn baih da

Холбоотой мэдээ

Back to top button