СПОРТ

Жүдо: Өнөөдөр эхэлж буй Азийн аваргын тэмцээнд манай 18 тамирчин өрсөлдөнө

Өнөөдөр Тайландын Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тивийн аваргад 30 орны 295 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас нийт эрэгтэй ес, эмэгтэй есөн шилдэг жүдоч эх орноо төлөөлнө.

Тодруулбал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.

Эрэгтэйчүүдийн

  • -60 кг-ын жинд Б.Сүхбат,
  • -66 кг-д Б.Эрхэмбаяр,
  • -73 кг-д Л.Анхзаяа, -
  • 81 кг-д О.Шинэбаяр,
  • -90 кг-д Б.Мөнхбаяр,
  • -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун,
  • +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн

  • -48 кг-ын жинд Г.Наранцэцэг,
  • -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,
  • -57 кг-д Т.Ариунзаяа,
  • -63 кг-д МУГТ Л.Энхрийлэн,
  • -70 кг-д Д.Есүй,
  • -78 кг-д А.Дуламсүрэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button