Нарангийн энгэрийн хогийн цэгээс: Өдөрт ₮300 мянгыг олж, жийп хөлөглөж, байранд амьдардаг олон хүн бий
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэр дэх Улаан чулуутын хогийн цэгийг зорилоо. Өдөрт энэ цэгт дунджаар 3,000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг. Харин 300-400 хүн эндээс амьдралаа залгуулдаг. Ам бүлийнх нь тоог дөрвөөр дунджилбал энэ хогийн цэг өдөрт 1200-1600 хүний санхүүгийн эх үүсвэр болж байна. Тэд эх орончийн дүрд хувирч жагссангүй. Халамж нэхсэнгүй. Гуйлга ч гуйсангүй. Өглөөнөөс орой хүртэл хэрэггүйд тооцогдож, хүний хэрэглээнээс шахагдаж үнэгүйдсэн зүйлсийг үнэд хүргэж, шударга хөдөлмөрөөр ар гэрээ тэжээдэг.
Гэтэл иргэдээ төлөөлж сонгогдсон НИТХ-ын эрхэм төлөөлөгч Ж.Энхжаргалан тус хогийн цэгийг хүүхдэдээ үзүүлж үгэнд орохгүй , хичээлээ хийхгүй бол ийм амьдрал биднээс холгүй хүлээж байгаа шүү гэж ойлгуулсан гэх. Эцэг хүн хүүхдэдээ юуг жишээ татаж, хэрхэн ойлгуулах нь түүний дур. Гэвч иргэдээ төлөөлж, тэдний төлөө дуугарч, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулахын тулд явах ёстой хүн ингэж авирлах зохимжгүй. Ёс зүй, хэм хэмжээнд ч харш. Тэрбээр хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийг нийгмийн давхаргын доод хэмжүүр мэтээр ойлгуулсан уг үйлдэлдээ,
"Би бодит амьдралыг л хэлсэн шүү дээ. Үүнд яагаад дургүйцээд байгааг ойлгохгүй байна. Амьдрал бас ингээд хэцүү байгаа шүү. Тэр орчин нөхцөл харилцан адилгүй байдаг гэдгийг л очиж хүүхдэдээ харуулж байгаа л зүйл. Хүмүүс бусад хүүхдүүдийг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг дорд үзлээ гээд байх юм. Ерөөсөө тэнд ямар нэг айл, хүүхдийн зураг байхгүй шүү дээ. Зүгээр л тэр хогийн цэгийн ерөнхий зураг байгаа. Тэрийгээ л нүүр номдоо тавьсан асуудал. Манай хүүхдүүдийн болон бусад хүүхдүүдийн хувьд зовлон гэж бодоод байгаа зүйл нь жаргал байж болно. Тиймээс амьдрал ийм хэцүү байгаа шүү гэдгийг албаар зорьж очиж үзүүлсэн л асуудал. Хогийн цэг дээр байгаа хүмүүсийг доромжлоод, ялгаварлан гадуурхаад байгаа асуудал байхгүй" гэж тайлбар өгчээ.
Харин Нарангийн энгэрийн хогийн цэгт 10-20 жил ажилласан иргэд дараах байр суурийг илэрхийлж байна.
Иргэн Н: Залуучууд 10 хоногт гурван сая төгрөг олж байна

-Та энэ хогийн цэг дээр ажиллаад удаж байна уу. Хүмүүсийн нийтлэг төсөөлөл бодит нөхцөл байдал хоёр өөр байх шиг байна?
-10 жил болж байна. Энэ чинь олон хүнийг тэжээж байгаа газар шүү дээ. Гэхдээ хүний амьдрал эрээнтэй бараантай. Зарим нь амьдралаа сайхан болгосон, зарим нь бас тиймгүй л байх. Бүгд нэгэн жигдийн сайхан байна гэж байхгүй. Мэдээж сайхан болгосон нь олон. Миний хүү бас эхнэр хүүхдээ тэжээхийн тулд энд ажилладаг. Боловсон ажил хийдэг хүмүүсийнхтэй харьцуулбал бидний ажил жаахан тиймэрхүү харагддаг байх л даа. Гэвч энэ газар 300-400 хүнийг тэжээж байна. Бүхэл бүтэн нэг байгууллага л гэсэн үг. Би хувьдаа нэлээн өгөөжтэй, боломжийн л гэж боддог. Эндээс олсон мөнгөөрөө ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа авч явж байна. Тиймээс буянтай газар л гэж хэлнэ.
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Би гурван хүүхэдтэй, хоёр охинтой амьдардаг. Том хүү маань тусдаа гарсан. Хоёр охин маань суурь өвчтэй. Нэг нь бамбайн дутагдалтай. Нөгөө нь чихрийн шижинтэй. Хичээлээ цахимаар үзэж байгаа. Миний хувьд өдөрт 40-50 мянган төгрөг л олдог. Энэ мөнгө амьдралд хангалттай хүрэлцдэг. Өдрийн хоолны махаа, гурилаа, талхаа авчихна. Хэнээс ч гуйхгүй боломжийн.
-Та өөр ажил хийж байв уу?
-Тэтгэвэртээ суучихсан болохоор газрууд ажилд авдаггүй. Эгч нь Гэмтлийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Хэн энд ажил хийх чадна тэр хүн өндөр цалин авна. Ийм л газар.
-Төмөр металл зэрэг өндөр үнэ хүрдэг гэж сая сонслоо?
-Залуучууд тэр металл олох, ялгах ажилд мундаг. Хөгшчүүд бид ингээд хаячихсан байгаа ундааны сав, лааз, шил зэргийг түүж өгдөг. Металл гээд яриад байгаа нь зэс, хайлш. Энэ залуучууд өдөрт 200-300 мянган төгрөг олдог байж 15 хоногт сая төгрөг олж, тэрийгээ авъя гээд гуйж байдаг ажил хийхгүй шүү дээ. Би энэ залуучуудыг буруутгадаггүй. Яагаад гэвэл 10 хоногт гурван сая төгрөг хийж байна. Хэн нэгэнд захирагдахгүй, өөрсдийн дураар ийм ажил ховор байх. Гэхдээ амар ажил бол биш шүү.
-Эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөө их юм шиг санагдаж байна?
-Миний нэг хүү бас энд ажилладаг байсан юм. Хэдэн сарын өмнө уушгины хорт хавдраар нас барсан. Эрүүл мэндийн талаас сөрөг нөлөө бий. Жишээлбэл өвлийн цагт үнс, тоос шороотой байнга ноцолддог. Дулаараад ирэхээр харьцангуй гайгүй болчихдог.
-Хүүхдүүд харагдахгүй байна. Гэхдээ ирдэг гэж дуулсан. 12 наснаас доош хориотой юм байна лээ?
-Ерөнхийдөө өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдүүд л энд гарна. Яг ээж, аав нь асран хамгаалж байгаа хүүхдүүд бол үгүй. Учир нь аав ээж хоёр нь хоёулаа ажил хийж байна. Нэг хүний цалин гэдэг өөр. Хоёр хүнийх өөр. Бас насны ялгаанаас хамаарч ажлын бүтээмж ч өөр байна. Энд 15, 16 насны буюу хүүхдүүд багахан ирдэг.
-Энд ажилладаг, амьдралаа залгуулдаг хүмүүсийн амьдралыг муу гэж ойлгодог хэсэг байдаг. Энэ тухайд бодлоо хэлээч?
-Би бол үгүйсгэж байна. Муу хүн л хогийн цэг дээр ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Одоо нийгэм хаашаа эргэж байна. Та нар бод л доо. Сайхан ажлаа хийж байсан хүмүүсийг цомхотгол гээд гаргачихлаа. Ажилгүй болоод наад зах нь нэг газар хамгаалагч хийлээ гэхэд цалин бага. Нэмээд хоногийн ээлжээр ажиллана. Ийм нөхцөлд хүрсэн хүмүүс аль гайгүй мөнгө олчих боломжтой ажлаа л сонгоно. Энд ажилладаг, хог түүдэг гэхээрээ л муу, мунхаг хүн гэдэг ойлголт буруу.
Иргэн С: Өдөрт 300 мянган төгрөг олдог. Энд байгаа жижиг машинуудыг хүмүүс ажилдаа унадаг.

Түүний хувьд дуу болон дүрстэй яриа өгөхөөс татгалзаж, бодит нөхцөл байдал ямар байгааг бидэнд тайлбарлаж өгсөн юм.
Тэр хэлэхдээ, Би 2000 оноос хойш буюу 25 жил энд ажиллаж байна. Олон жил болж байгаагийн учир шалтгаан нь эндээс олдог мөнгө амьдралд хүрэлцээд байгаа болохоор тэр. Металл цуглуулаад өдөрт багадаа 300 мянган төгрөг олж чаддаг. Энд байгаа жижиг машинуудыг харж байна уу. Хог түүхдээ буюу ажилдаа ирэхдээ ийм машинуудаа унацгаадаг. Хог түүдэг ч гэсэн орон сууцанд амьдарч, жийп машин хөлөглөдөг хүн олон шүү. Яах вэ бүгд тийм гэж хэлэхгүй. Зууны наян хувь нь гэр бүлээ тэжээж, сайн сайхан амьдаръя гэж ажиллаж, зүтгэцгээдэг. Харин хорь орчим хувь нь аливаа асуудалтай, архины хамааралтай ч юм уу тийм хүмүүс ирдэг гэж хэлж болно.
Манайх хашаа байшинд амьдардаг. Орон сууц сонирхдоггүй гэх үү дээ. Гэр бүлээ тэжээе, хүний дайтай амьдаръя гэж л бид хөдөлмөрлөдөг. Ажиллаж чадвал мөнгө олох боломж нь байна. Хүмүүст л буруу ойлгогддог юм шиг байна" гэв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Энд том, жижиг тэвштэй машинууд уруу өөдгүй давхилдах аж. Төвлөрсөн хогийн цэгт хүрмэгц элдэв үнэр үнэртэж, тоос шороо, үнс салхины аясаар босож малгай, маскгүй, шилгүй хүн удаан байх нөхцөлгүй. Ингээд харвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй нь ойлгомжтой. Машин замын зүүн талаар төмөр торон хашлага татсан байх бөгөөд хойд уулын энгэр болоод замын баруун талаар хогийн цэг үргэлжилнэ. Хог ачсан машинууд хогоо гол хэсэгт буулгах ба ойролцоогоор 50-60 хүн биднийг очих үед тус цэг дээр ажиллаж байв. Зураг дарж, бичлэг хийхийг хориглож, яриа өгөхөөс татгалзаж, явахыг шаардана. Учир нь хүмүүс буруугаар ойлгодог. Мөн харагдах байдлын хувьд гайхуулаад байх зүйлгүй шүү дээ хэмээн тэд учирлаж байна. Биднийг үдээс хойш 15 цаг 30 минутын орчимд очиход энд байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус байв.
Өнөө цагт шударгаар хөдөлмөрлөж л байгаа бол хэнийг ч шүүх эрх хэнд ч байхгүй. Нөгөө талд нийгэм, эдийн засгийн байдал дордож, ажиллах хүчний хомстол нүүрлээд байгаа нь үнэн.
Харин хөндөгдөж буй сэдвийн хүрээнд хэн ч ийм ажил хийхийг хүсэхгүй. Өөрөөр хэлбэл улс орон нь улс орон шиг байдаг бол иргэд амьжиргаагаа хогийн цэгээс залгуулъя гэж бодохгүй болов уу. Алсуураа нийгмийн харилцаа, оролцооны зүгээс ирж буй ачаа, дарамтыг хог түүж зараад ч болов давж байгаа энэ хүмүүсээ төр нь ойлгож, дэмждэггүй юм гэхэд доромжилж, дэвсээд баймааргүй байна. Үүний оронд ул суурь, углуургаар нь асуудлаа харж, хүнийг өөр шигээ санаж шийдвэр гаргадаг, төлөөлөн дуугардаг байх чухал байгаа юм. Үнэндээ хогийн цэг дээр амьдрал буцалж байна. Эндээс л манай нийгмийн бодит нөхцөл байдал нэмэлт хачиргүйгээр харагдана. Гэтэл улс төрчид амьдралаас хол тасарсан гэдгээ баталж байгаа юм шигээр өдөр бүр иргэдээ тавлацгаадаг боллоо.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намаа хүний юм булааж өгөхийг хүсэж хүлээдэг, намаасаа па�##�антай гууль авч энгэртээ харжигнуулдаг намын гишүүдээс хамаагүй илүү хөдөлмөр.
Сэтгүүлчид баярл�##�аа.
Бид л хог гэж хараад байгаа болохоос, дундардаггүй түүхий эдийн нөөц гэж бодож явдаг.
Алтай хотхонд ундааны хуванцар сав хийх торон хогийн сав тавьж өгөөч хуванцар саваа бөөгнүүлээд яах учраа олохгүй юм
ХҮН ИТГЭМЭЭРГҮЙ ЮМ. ХОГЫН ПУНКEР , ХОГЫН САВАНД УДСАН ХОГ ЯМАР АЙМААР ҮНЭР ТАНАРТАЙ БОЛДОГ БИЛЭЭ ТИЙМ ЮМ УХАЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХОРДУУЛЖ БАЙХААР АЖИЛ ХИЙХЭД ЯАДАГ БАЙНАДАА
тэнэг �########� минь юм ойлогдоггүй тэнэг �########� вэ Ажил хийгээд ц�##�ингаа өгөхгүй бөөн хэл ам болдог гэж ойлгохоор хэлээд байгаа юм бишүү Эргүү �########� минь Тэр дорвол Жарг�##�аараа хүнд загнуулахгүй Муухай үнэртэх нь хамаагүй Таван цаас олоод амьдарлаа авч болдог Муусайн Нам дагсан гайнууд та нар бол
Ямар ажил одоо ажил хийе гэхээр нас заана эсвэл ажиллуул ажиллуучихаад ц�##�ингаар нь хулихдана эсвэл хаанаач хүрэхгүй бага ц�##�ин өгдөг
Хог түүдэг их баяжсан айл байдаг юмуу байдаг бол би л тэдниид орохгүй сэжиглээд ёстой б�##�иар ёрын бохир байгаа даа
Хогийг мөнгө болгож байг�##�ьд хаягдсан хаягдлыг багасгаж байгаа учраас сайн сайхан амьдрах нь зөв. Ёстой буянтай ажил хийж бдаг юм бн. Илүү их хогийг баялаг болгож, бүүр илүү сайн сайхан амьдраарай
Төр засаг анхаар�##� тавьж цэвэр усны худаг,цахилгаан татаж өгөх ёстой..мөн тэндээ жижиг үйлдвэр барих бол банкууд төр засаг дэмжээд өгөөрэй..Мумбай хотын ийм цэг дээр 150 жижиг үйлдвэр ажиллаж барууны оронд бүтээгдэхүүн экспортлон жилээ 800 сая доллар олдог..мөн тэр цэг дээр хүүхдүүдээс 5 хүн Харвард Оксфорд төгсжээ..Харвард төгссөн нэг з�##�уу цэг дээрээ оффис нээж хүүхдийн боловсролд туслаж байна..
Нямбаяр амьдр�##� мэдэхгүй Ухамсар байхгүй мэдлэг ч байхгүй хүн шүү булчигүй үг яриа их хэлдэг огцом шийдвэр гаргадаг ямар ч төлөвлөгөөгүй ажилладаг Дээд хүмүүсийн Зарц шүүдээ.!!!!!!!!Нямбаатараа чи яаж явах юү дайраад ирэхийг мэдэхүү !!!!!!! зовлон хэлж ирэхгүй цаг хуцаа л харуулна.Ам юү ярна - чи өөрөө авах болно шүү !!!!!!!!!
Улс төржих юмаа олж улстөрж Мөнх-Эрдэнээ Цогтбаатар та 2 яах аргагүй бодлогогүй, боловсролгүй шантаажчин гэдэг чинь олон зүйл дээр харагдах юм. Нэр олох гээд бүр ядчихсан амьтад.
Энэ цэгийг �##�бажуулаад хогийн саваа ангилж тавиад ТҮК хамтарч ажиллав�##� бүр б�##�лаад хаячихдаг юм блву
Уг н ангилан ялгаад их л хүнд хэцүү ажил хийгээд бхшиг
Хотын төвөөсөө хогоо тээвэрлэж нийслэлийнхээ баруун болон зүүн хойд т�##�даа тээвэрлэж хаяаад с�##�хинд туугдаад ирэх хог утаагаар нь амьсг�##�ж буцаан тээвэрлэж амьдарч байгаа байж 1 их ялгарах гэж ядсан хүмүүс энэ асуудлаа цэгцлээд дараа нь ялгарсаар байнаа т1 ацнуудаа
Хогоо хаяхдаа хоёрдогч түүхий эд болох матери�##�уудыг ангилж хаях хэрэгтэй бна.манайхан л бүх хогоо нийлүүлээд хаячихдаг буруу зуршилтай.бусад орнууд хэрэгцээт хогийг ангилж ашиглаад хогон дээрээс цэцэг ургуулдаг юм бн�##�ээ.
Hi ft
Энд юунд энэ нөхрийг буруутгаад бгааг ойлгохгүй юм. Жишээ нь манай эгч зориуд ач нараа дагуулж энэ газар очсон гэж бсан. Яагаад гэхээр ийм хүнд амьдр�##� туулж бгаа ингэж зовж хоолоо олж идэж бгаа хүмүүс бна. Тиймээс дураар туйлж олдсоноо үрж цамаан загнаж болохгүй ээ. Байгаагаа гамнаж хүнийг хайрлаж ухаантай амьдарцгаана шүү та нар гэж захилаа гэж ярьж бсан. Амьдр�##� харуулж бна гэж ойлгосон.
Гаднаасаа хогийн цэг мэт боловч бараг �##�тны уурхай юм даа.
Хогоо ялгадаг үйлдвэртэй болгомоор юм биш үү
Хэдэн жилийн өмнө Ланд 200 унасан хог түүгчийн тухай уншиж байсан юм байна. Зөв асууд�##� хөнджээ.Хог гэдэг түүхий эд шүү дээ.Зөв зохион байгуулаад хогоо ялгаад боловсруулаад байв�##� ч...