Дэлхийн улс орнуудад хэвлэлд итгэх итгэл буурч байна, яагаад…

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Уг өдрийг ЮНЕСКО-гийн Ерөнхий хурлын зөвлөмжийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны арванхоёрдугаар сард тунхагласан байдаг. НҮБ-ын байгууллагын сайт дээр бичсэнээр энэхүү өдөр нь засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх амлалтаа хүндэтгэх ёстойг сануулдаг, хэвлэлийн мэргэжилтнүүд салбарт тулгараад буй асуудлын талаар эргэцүүлэн бодох өдөр хэмээжээ. Тэгвэл одоо цагт хэвлэлд тулгараад буй зүйлсийн нэг бол уншигчдын итгэл буурч буй явдал юм.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэл эрс буурч, дэлхийн өнцөг булан бүрийн хэвлэлүүд уншигчдын эргэлзээтэй тулгарах болжээ.
Энэхүү асуудал нь интернэт сошиал платформуудын хөгжил, ташаа болон худал мэдээллийн тархалт, улс төрийн туйлшрал зэрэг хэд хэдэн зүйлсээс үүдэлтэй.
Орчин үеийн хэвлэл хөгжсөний ихэнх хугацаанд томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээг бүтээх, түгээх ажлын аль алийг нь хянаж ирсэн. Энэ нь баримт болон хувийн үзэл бодлыг ялгаж өгдөг редакцын өндөр стандартыг хадгалж байсан юм.
Харин сошиал платформууд энэ бүтцийг эвдэж, нарийн судалгаатай, мөрдөн шалгасан сэтгүүл зүй, хувийн блог, улс төрийн суртал ухуулга, илт худал мэдээлэл зэрэг бүхий л төрлийн контентыг олон нийтэд ижил тэгш байдлаар хүрж эхэлсэн. Үүний үр дүнд уншигчид үнэн болон худал мэдээллийг нэг ижил цахим орчноос хүртэж байгаа нь тэдгээрийг ялгахад хүндрэлтэй болгож байгаа.
Мөн сэтгүүл зүйн салбар дахь бизнесийн дарамт энэ асуудлыг улам даамжруулж буй.
Хэвлэл сурталчилгааны орлогод тулгуурласан сонин, телевизийн загвараас цахим орчинд шилжихэд орлогыг уншилтаар тодорхойлдог болсон. Энэ нь мэдээллийг хурдтай, их хэмжээгээр, шалгалт багатай үйлдвэрлэх сэдлийг бий үүсгэсэн юм. Мөн уншигчдаа хадгалах зорилгоор олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уншигчдын үзэл бодлыг сорих биш, бататгах шинжтэй мэдээллийг түлхүү нийтлэх болж, улмаар үзэл суртлыг улам гүнзгийрүүлж байна.
“Edelman Trust Barometer”-ийн 2024 онд хийсэн судалгаанд оролцсон хүмүүсийн 50 хувь хэвлэлийн байгууллагад итгэдэг гэж хариулсан байна. Энэхүү үзүүлэлт 2017 онд 43 хувь байснаас өсөж 2022 онд 50 хувьтай болж түүнээс хойш өөрчлөгдөөгүй байгаа аж. Гэвч оролцогчдын 64 хувь нь сэтгүүлчид хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлж байна гэж санаа зовдог хэмээн хариулжээ.
Оксфордын их сургууль болон Сэтгүүл зүйг судлах “Reuters”-ийн хүрээлэнгийн явуулсан 2024 оны судалгаанд 47 улс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 хувь нь л ихэнх мэдээ мэдээлэлд итгэдэг гэж хариулжээ. Ковидийн үед мэдээ мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэж, 2021 онд ихэнх мэдээнд итгэдэг хүмүүсийн хувь 44 хүрч байсан юм.
“Reuters” болон Оксфордын судалгаанд оролцсон 35-аас доош настай хүмүүсийн 37 хувь, 35-аас дээш настай хүмүүсийн 42 хувь ихэнхдээ мэдээнд итгэдэг гэж хариулсан байна. Тус судалгаа мөн боловсрол, орлогын байдлаар мэдээнд итгэдэг хүмүүсийн хувийг гаргажээ.
Судалгаанаас харвал
Бага орлоготой хүмүүсийн 36 хувь
Дундаж орлоготой хүмүүсийн 42 хувь
Өндөр орлоготой хүмүүсийн 47 хувь
Бага боловсролтой хүмүүсийн 35 хувь
Дунд боловсролтой хүмүүсийн 39 хувь
Өндөр боловсролтой хүмүүсийн 45 хувь ихэнх мэдээнд итгэдэг гэж хариулжээ.
Хэвлэл, мэдээлэлд итгэх итгэлийг сэргээхээр явуулж буй олон улсын санаачилгууд
Journalism Trust Initiative: Энэхүү хүчин чармайлтыг “Reporters Without Borders” байгууллага үүсгэн байгуулж, эрхэлдэг. Тус хүчин чармайлт итгэл даах сэтгүүл зүйн шалгуур, үзүүлэлтийг боловсруулан гаргаж мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйг дагаж мөрдөхийг дэмждэг байна. Одоогийн байдлаар 119 орны хоёр мянга орчим хэвлэл “JTI”-ийн гэрчилгээ авах өөрийгөө үнэлэх шатыг эхлүүлжээ. Эдгээрээс 600 гаруй хэвлэл мэдээллийн ил тод байдлын тайлангаа нийтэлж, 100 орчим нь хараат бус аудитын компаниас “JTI”-ийн гэрчилгээ авсан байна.
The Trust Project: Энэ төслийг Марккула хэрэглээний ёс зүйн төвийн сэтгүүлч, Санта Клара их сургуулийн сэтгүүл зүйн ёс зүйн хөтөлбөрийн захирал асан Салли Лерман 2017 онд эхлүүлжээ. Тус төсөл нь “The Economist”, “The Globe and Mail”, “La Repubblica” гэх мэт олон улсын 120 гаруй хэвлэлийн байгууллагыг хамруулсан ажил юм.
“The Trust Project”-ийн албан ёсны сайт дээр тус төсөл нь сэтгүүл зүйн ил тод, үнэн зөв байдал, олон талын үзэл бодол, шударга байдлын төлөөх амлалтыг нэмэгдүүлэх зорилготой гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters Institute, Data Reportal, The Trust Project, Journalism Trust Initiative
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. "хэвлэл мэдээлэл" гэх бүхий л зүйлийг, -зурагтын том том компаниуд, сонины, хэвлэлийн том компаниуд-, харахаа ч, үзэхээ ч болиод бараг л 20 гаруй жил болж байх шивдээ. Тэд бусдын толгойг �##�баар~хэргээр эргүүлэх, хүн төрхөт чөтгөрүүдийн
1. сурт�##�чилгааг; 2. үзэл суртлыг тунхаглан зарлах~сурт�##�дах~суртчилах, ТОЛГОЙГОО ГЭЭГҮЙ~ОРХИДОГГҮЙ~АЛДДАГГҮЙ ХҮН НАРЫГ МӨРДӨХ~МӨШГИХ~ГҮТГЭХ~ГҮЖИРДЭХ, ЮУ Л ДУУГАРНА, ТЭРХҮҮ ДУУГАРАЛТЫГ НЬ МУШГИХ~ЭРГҮҮЛЭХ БҮР ИЛ ЦАГААНДАА ГАРААД БУЛТАЙГААД~ДАРДАЙГААД ГАРААД ИРСЭН НЬ АА--ЛЛ--ЬЬ ЭРТНЭЭС ХЭЛЧИХСЭН. "СЭТГҮҮЛ ЗҮЙ ГЭЖ ЮУ ЮМБЭ"~"СЭТГҮҮЛЧ" ГЭДЭГ ЧЭРЭГЖИЛ ЮУ БОЛОХЫГОО ТАНЬСАН~МЭДСЭН~МЭДЭРСЭН МАШ ОЛОН СЭТГҮҮЛЧДЭЭС СОНГОЛТОО~ШИЛЭЛТЭЭ ХИЙЖ БАЙГААД ХҮМҮҮС ҮНЭН~ЗӨВ МЭДЭЭГ~СОНИНГ ХҮМҮҮСТ ДУУГАРДАГ БОЛСООН. Улба�##�аад, "Үнэн"~"Зөв" хэмээн үздэг~үзсэн мэдээгээ~сонингоо дор хаяж 10 хүртэлх газруудаас буюу хүн нарын подкастаас авдагдаа гэж. Жич: Монголынхоо *хэвлэл мэдэээл* гэдэгт түй ч итгэл байдаггүй. Тэгэх боломж ч, бололцоо ч байхгүй~байдаггүй.
Бас нэг зүйл: 1. сурт�##�чилгааг; 2, үзэл суртлыг; ТӨДИЙГҮЙ, 3. ухуулгыг А. ТОДОРХОЙ ЗОРИЛГООР; Б. ТУСГАЙЛАН ХӨТӨЛБӨРӨӨР; .В. ҮЕЧЛЭЛТЭЙ~ШАТЛАЛТАЙ ХӨТӨЛБӨРӨӨР ХҮНИЙ ТОЛГОЙ РУУ; ХҮНИЙ ОЮУ РУУ; ХҮНИЙ ТӨР РҮҮ; ХҮНИЙ УХААН РУУ; ХҮНИЙ ОЙ РУУ; ХҮНИЙ СЭТГЭХҮЙ РҮҮ; ХҮНИЙ СЭТГЭМЖ РҮҮ; ХҮНИЙ СЭТГЭЛ РҮҮ; ХҮНИЙ МЭДРЭМЖ РҮҮ; ХҮНИЙ ЗҮЙ~ЗӨВ~ҮНЭН, ХАС~ХАШ~ЧАНД~ҮЛЭМЖ МӨН~ГОЛ ШИНЖЛЭН УХААН РУУ ЗОГСОО ЗАЙГҮЙ~ЗОГСОО ЧӨЛӨӨГҮЙ ДАЙРАН ДОВТЛОХ, ИНГЭСНЭЭР, ХҮНИЙ ДИЙЛЭНХ НЬ, ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ "НИЛЭЭДГҮЙ УДААН ХУГАЦААГААР" ЧӨТГӨРӨН ХҮН НАРЫН АЛБИНД АВТСААР ӨНӨӨГ ХҮРЧ БАЙГАА. ХАМГИЙН ШАЛ ДУРГҮЙ ХҮРГЭДЭГ НЬ ЭДГЭЭР ЧӨТГӨРӨН ХҮН НАРЫН ГАНЦ НЬ Ч ИЛ ГАРААГҮЙ, ИЛ ГАРЧ ИРЭХЭЭСЭЭ ҮХЭТЛЭЭ, СҮНСЭЭ �######�ТАЛ АЙЦГААДАГ. УЧИГ НЬ, ТЭД ХҮН БИШ, ЕРДӨӨ Л ЧӨТГӨРӨН ХҮН УЧРААС.
Энийг, үүнийг ойлгосон, ухаарсан, сэхээрсэн хүн нар Хөрстөд хүн аж төрж амьдарч ирсэн цагаас хойш өнөөг эдүгээг одоог болтол улам улам олширч ихсэж буй бий. Ингэхэд, ЭНЭ ҮЕДЭЭ, ШАТДАА ИРЭХЭД *мэрэгжлийн боловсролтой байнуу*, *номын байнуу, эрдмийн байнуу зэрэгтэй байнуу*, Төрийн, Засгийн Албанд ч юмуу, Туша�##�д ч юмуу байнуу ЁСТОЙ ТҮЙ Ч ХАМААГҮЙ, АЧ ХОЛБОГДОЛГҮЙ. ЕРДӨӨ Л, жамаараа~жаягаараа~жудгаараа~ёсоороо ГАГЦ ХҮНД Л ОЛГООСТ~ӨГӨӨСТ ОЮУ ГЭДЭГ ЮМ БИЙДЭЭ, "ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮН" ЮМ БОЛОХООРОО ҮНЭНД Ч~ҮЛЭМЖИД Ч ЭН ЗЭРЭГЦЭЭД, ЭН ТЭНЦҮҮ ЯВЖ ОЧИЖ~ ХҮРЧ ИРЖ БУЙН МААНЬ УРТ УДААН ЦАГ~НАР~ХУГАЦААНЫ МӨЧИЙНХӨӨ МӨЧЛӨГТ ХҮН ОЛНООРОО ХҮРЭЛЦЭН ИРЦГЭЭЖ БУЙ БИЙ БАЙГАА МИНЬ Л ЭНЭДЭЭ гэж.