НИЙГЭМНийгэм мэдээ

“Баянзүрх дүүргээс соёлын биет өв олдсон байх магадлалтай”

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс барилгын суурь ухах явцад 2.5 метрийн гүнээс эртний сүмийн баганын суурь байж болзошгүй эд өлгийн зүйл олдсон талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.

Энэ талаар Археологийн хүрээлэнгээс тодруулахад,

-"Тус олдвор нь сүмийн баганын суурь байх боломжтой. 2.5 метрийн гүнээс гарч ирсэн гэдэг нь нэлээд дээр үеийнх буюу эртнийх байх магадлалтай. Ямар нэгэн тахилгын байгууламж, эсвэл сүмийн үлдэгдэл ч байж болзошгүй. Эл мэдээллийг нийтэлсэн иргэн бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй тул бид эрүүгийн цагдаагийн албанд мэдэгдсэн. Цагдаагийн албанаас бидэнд хариу ирүүлж уг олдвор олдсон газар болон, мэдээлэл түгээсэн иргэнийг илрүүлсний дараа бид судалгааны ажлыг эхлүүлэх болно. Судалж үзэж байж дараагийн дүгнэлт, шинжилгээг гаргана" хэмээн мэдээллээ.

Энэхүү олдвор нь баганын суурь гэдэг нь тогтоогдвол "Соёлын биет өвд" хамааран дараа дараагийн үзлэг, шинжилгээний ажил эхлэх суурь болох юм.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.3-т зааснаар "Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн засаг дарга, цагдаагийн алба болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ" хэмээн заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:15

Иргэн Арх.хүрээлэнд мэдэгдэх, та нарыг хаяг дугаарыг мэдэхгүй.
Эрүүгийн цагдаа очиж сүржигнэж дарамт�##�на, нэгжлэг хийж ч магадгүй

Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:52
Reply to  Зочин

Тэгвэл хожим энэ мэт юм олсон хүн танайд мэдэгэхээ больж мэднэ дээ. Эрүүгийн цагдаа чинь гнмт хэргийн мэдээ авдаг газар. Ховор сонин юмны тухай танайд хэлэх гэмт хэрэг танайх үзэж байна уу? Үгээ олж донгосож чадахгүй юү?

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:20

Гурил тээрэмддэг хэрэгсэл шиг байх юм. Яг одоо бид ийм юм хийж бүтээж чадахгүйгээс хойш, ямар ч байсан үнэт өв бололтой.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 09:24
Reply to  Зочин

Xaxaxa

Зочин
Зочин
4 сар 30, 2025 15:06

Teermiin chuluu bishuu

Зочин
Зочин
4 сар 30, 2025 16:07

нэг их үнэтэй эд биш бна.

Hugiin
Hugiin
4 сар 30, 2025 16:17

Tsagdaa entrtee tultsan ch baihshig

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:37

......мэдээлэл түгээсэн иргэнийг ИЛРҮҮЛСНИЙ дараа... нтр гэж цагдаа нар нээрээн донтой шүү !

Зочин
Зочин
5 сар 1, 2025 18:47

Дөрвөлжин нүх нь байг�##�ийн аргаар үүсэх нь маш ховор. Ихэнхдээ хүн хийсэн байх магадл�##�тай. Энэ нь барилгын эд анги, эсвэл эртний тэрэг, майхны холбох эд анги байж болно.М�##� аж ахуй эсвэл нүүдэлчдийн хэрэглээ – Нүүдэлчид чулууг уяа, тулгуурын суурь болгож хэрэглэдэг байсан тохиолдол бий. Дөрвөлжин нүхтэй чулууг тулгуур эсвэл баганын суурь байхаар хэрэглэж байсан байж болно.

Овсгоо
Овсгоо
5 сар 2, 2025 07:08

Газрын эзэн зөвшөөрлөө үнэ хүргэнэ

Хөндлөнгийн хүн
Хөндлөнгийн хүн
5 сар 2, 2025 11:35

Чааваас одоо газар чгүй юу ч гүй хоцрох нь дээ.

Irgen bna
Irgen bna
5 сар 2, 2025 17:29

Teged yasan odoo hulgai boltson uu. Erguu yum yridag p###a ve.

Зочин
Зочин
5 сар 6, 2025 09:47

Za 1 aihtar heregten haih yum bn da manai eruugiihen dor n ilruuleed barichih baihoo

Холбоотой мэдээ

Back to top button