Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап ламыг сонгох хурал ирэх долоо хоногт эхэлнэ

Пап агсан Францисыг бямба гарагт /2025.04.26/ Гэгээн Мариагийн сүмд оршуулсан. Тэгвэл дараагийн папыг сонгох хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт /2025.05.07/ эхлэх болсон байна. Францисыг оршуулснаас хойш кардиналууд анхны удаа Ватиканд чуулах үедээ хурлыг эхлүүлэх товыг шийджээ.

1.4 тэрбум гаруй сүсэгтнийг удирдах дараагийн пап ламыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 80-аас доош насны 135 кардинал сонгоно. Хурал явагдах Систиний сүмийг даваа гарагт /2025.04.28/ хааж, жуулчдыг нэвтрэхийг хориглосон байна. Өмнө нь пап ламыг сонгох хурал 2005 болон 2013 онд явагдсан. Тус хоёр хурал ердөө хоёрхон л өдөр явагдсан байдаг. Гэхдээ Швед кардинал Андерс Арборелиус даваа гарагт /2025.04.28/ хэлэхдээ Пап агсан Францисын томилсон кардиналуудын ихэнх нь бие биетэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй тул энэ удаагийн хурал удаан үргэлжилж магадгүй гэсэн юм.

Францис Мьянмар, Хаити, Руанда, Швед зэрэг урьд өмнө нь кардинал томилогдож байгаагүй улсуудаас кардинал томилох ажлыг эн тэргүүний зорилтод тавин явуулж байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button