Нийгэм мэдээ

"5.2 тэрбумаар худалдааны төвийн барилга барихгүй, эргэлтийн хөрөнгөө алдсан иргэдэд зээл хэлбэрээр олгоно"

Шинэ Мөрөн худалдааны төвд бизнес эрхлэгчдэд засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг олгохоор болжээ. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээл аж.

Дээрх зээлийн талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатараас тодруулахад, "Худалдаа эрхэлдэг 262 иргэн эргэлтийн хөрөнгөөрөө шатсан учир УИХ-ын гишүүд болон онцгой комиссоос нөхөн олговор өгөхөөр хэлэлцсэн. Ингэхдээ хүү багатай, эргэн төлөлтийн хугацаа багатайгаар зээл олгохоор шийдвэрлэсэн. Тэрнээс биш 5.2 тэрбум төгрөг төсөвлөчхөөд дахиж, худалдааны төв барина гэсэн зүйл байхгүй. 73*43 хэмжээтэй хоёр давхар барилга. Орон нутгийн зуун хувь өмчлөлттэй компани. Гэхдээ хэдий орон нутгийнх байсан ч орлогоороо урсгал зардлаа нөхөх шаардлагатай. Тиймээс хямд үнээр, доод үнээр лангуугаа түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Мөн "Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр нээлттэй төсөл сонгон шалгаруулж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ үйлчилгээний төв барьж 2025 оны аравдугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Шинээр баригдах худалдаа үйлчилгээний төвийг ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх бөгөөд эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд зургаан сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр төлөвлөж байна" гэлээ.

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд дөрөвдүгээр сарын 14-ний орой гал гарсан. Гал түймрийн тархалтыг онцгойгийнхон таван цаг ажиллаж унтраасан бөгөөд галын лумаас 260 гаруй иргэн хохироод байгаа юм.

Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг мэдээлээд байгаа юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 29, 2025 13:47

За даа татвар төлөгчийн мөнгө зөв л зүйлд зарцуулагдаасай эргэн төлөлт нтр бол ... гуцваа хэн нэгэн буруутай л байгаа х�##�амж х�##�амж хатуул сонсогдож байгаа байх.

Зочин
Зочин
4 сар 29, 2025 15:40

Өмнө энэ монголын төр засгиин бодлогооос болсон хохирлооо яаж авах вэ

Жигжид
Жигжид
4 сар 29, 2025 20:33

Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж болохгүй шүү Цахилгааны гэмтэлтэй гэж сануулсаар байхад арга хэмжээ аваагүй нөхөдөөр төлүүлэх хэрэгтэй шүү Зээл гэнэ наадах чинь эргэж төлөгдөхгүй тэр түрээслэгч нь шавшаад л өнгөрөх байх дарга нар зөвлөгөөн нэрээр т�##� заслаа даа

Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:17

Бүгдээрээ дэлгүүрээ шатаа, зарагддаггүй бараа мөнгө болно

иргэ
иргэ
4 сар 30, 2025 09:39

Одоо төр орон нутгийн өмчтэй үсчнийгазар ,гуанз,дугуй засвар ,мужаан цехээ байгуулъя.
Ингээд Оросын гар доор орцгооё Өмнөд хэсэг нь тэртэй тэргүй Хятадууда д иочсон ...
Хэнтийн 3 тэнэг ийм л юм хийж байгаа.
Оюунэрдээ гэх г�##�чаар тэгээд улсын өмчөө ээлжлээд шатаагаад нөхөн олговор өгөөд коммунизмын байгуулах ажилдаа урагшаа...

Холбоотой мэдээ

Back to top button