Трампын захиргаа Харвард арьс өнгөөр ялгаварласан эсэхийг шалгаж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа даваа гарагт /2025.04.28/ мэдэгдэл хийхдээ Харвардын их сургууль болон Харвардын хуулийн сэтгүүлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, иргэний хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн гэжээ. Харвардын хуулийн сэтгүүл үндэстний цөөнх гишүүний бичсэн нийтлэлийг редакторлах ажлыг түргэн хийсэн нь арьс өнгөөр ялгаварлан, хууль зөрчсөн байх магадлалтай гэж Трампын захиргаа үзэж буй.
АНУ-ын Боловсролын яамны иргэний эрхийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Крейг Трейнор мэдэгдэхдээ “Харвардын хуулийн сэтгүүлийн нийтлэл сонгох үйл явц нь арьс өнгийг харгалзан ялагчийг тодруулж байгаа бололтой. Ингэснээр хуульч эрдэмтдийн арьс өнгө нь нийтлэлийн чанараас дутахгүй, бүр илүү чухал шалгуур мэт системийг хэрэгжүүлж байна” гэжээ.
Харвардын их сургуулийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Манай сургууль явуулж буй хөтөлбөр, үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулж, аливаа зөрчлийг мөрдөн шалгах үүрэгтэй” хэмээсэн байна.
Трамп ажлаа хүлээн авсныхаа дараа Америкийн шилдэг их сургуулиудыг бодлогоо өөрчлөхийг шаардан шахалт үзүүлж эхэлсэн. Үүний хүрээнд тэр Харвардын их сургуульд олгох 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп
Чи бол баас.