ЭДИЙН ЗАСАГ

Монгол банкны металл худалдан авалт 30 хувиар буурчээ

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 12 дугаар сард 761 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button