Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украинтай шууд хэлэлцэх санал тавьжээ

Кремль мягмар гарагт /2025.04.29/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шууд хэлэлцээ хийхээр тавьсан хэд хэдэн саналд Украин хариу өгөөгүй гэжээ. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин ОХУ ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна гэж удаа дараа хэлсэн. Одоогоор Киевийн дэглэмээс хариу сонсоогүй байна” хэмээсэн юм. Песков нэмж хэлэхдээ Украин гал зогсоох хэлэлцээрт нэгдэх зорилготой эсэхийг ойлгоход маш хэцүү байна гэжээ

Путин даваа гарагт Ялалтын баярыг тохиолдуулан гурван өдөр гал зогсооно гэж мэдэгдсэн. Тэр саяхан Улаан өндөгний баяраар мөн Украины хэлэлцэлгүй ганц талын мэдэгдэл хийж гал зогсоосон хэмээсэн юм. Энэ хоёр алхам нь энхийн хэлэлцээ сунжирч буйд залхсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт зориулсан зүйл гэж шинжээчид үзэж буй. Ялалтын баяраар гал зогсооно гэж Путин мэдэгдсэний дараа Украин хариу мэдэгдэл хийхдээ Москва яагаад шууд 30 хоног гал зогсоохыг зөвшөөрөхгүй байна вэ гэж асуусан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Zelenskii ch teneg hunshde,orostoigoo hamt baih ni ard tumend ni ayulgui, amar amgalan gedgiig oilgohgui , hoshin jujigchin

Зочин
Зочин

Газар нутгаа өг гэж тулгасан гэрээнд монголчууд л зөвшөөрч гарын үсэг зурах

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийн. Булаан эзэосэн бхад одоо ч эрх тэгш харилцаг шаардаж чаддаггүй.

Зочин
Зочин

Хошного Путин

Зочин
Зочин
Reply to  Зочин

FUCK YOU САРМАГЧИН ! ЧИНИЙ ХОШНОГО БӨГСЗЕЛЯ !

Холбоотой мэдээ

Back to top button