Нийгэм мэдээ

Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур жүдогийн УАШТ-д түрүүллээ

“Монголын жүдо академи”-ийн тамирчин С.Төрхур УАШТ-ий +73 кг-ийн жинд тэргүүн байр эзэллээ. С.Төрхур нь дархан аварга А.Сүхбатын хүү юм.

Тэрбээр тэмцээний дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа,Би УАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө жил мултарсан бол өнөө жил алтан медаль авлаа. Миний мөрөөдөл бол олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг. Дэмждэг тамирчин маань Тэдди Ринер” гэсэн юм.

Жүдо бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Буянт-Ухаа” ордонд явагдаж байна.

Энэ жил жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг жүдочид оролцож байна. Хувийн ангилалын эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн аварга болсон тамирчдад Монголын жүдо бөхийн холбооноос дотоодын улаан backnumber-ийг гардуулсан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button