Гадаад мэдээДЭЛХИЙ

Медведев Украиныг мөхөж буй улс хэмээв

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев пүрэв гарагт /2025.05.01/ Украиныг мөхөж буй улс хэмээсэн байна. Тэр АНУ, Украины газрын ховор металлын тухай гэрээ нь Киев зэвсэг хүлээн авсныхаа төлөөх төлбөр гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэрхүү гэрээг Украинд өгч буй АНУ-ын шинэ амлалт хэмээсэн байна. Киев тэрхүү гэрээг АНУ тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ гэх баталгаа болгон үзэж байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Медведев Украины дайн эхэлснээс хойш хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг болсон. Тэр хэд хэдэн удаа цөмийн зэвсгээр цохилт өгнө гэж сүрдүүлж, гаднын сэтгүүлчдийг заналхийлсэн мэдэгдэл гаргасан юм. Медведев АНУ, Украины гарын үсэг зурсан гэрээний талаар Телеграм дээр бичихдээ “Трамп Киевийн дэглэмийг эцэст нь нураалаа. Одоо мөхөж буй тэр улс цэргийн хангамжийг үндэсний баялгаараа төлөх хэрэгтэй боллоо” гэжээ.

Тэрбээр мөн “Бүгд найрамдах намын тэргүүлж буй Сенатын танхим бидний эсрэг илүү хатуу арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Трампын захиргаа үүнд хэрхэн хариу үзүүлэхийг бид ажиглана” хэмээсэн байна. “Wall Street Journal” лхагва гарагт /2025.04.30/ мэдээлэхдээ Бүгд найрамдах намын сенатор Линдсей Грам, Ардчилсан намын Ричард Блументал нар ОХУ-д хориг тавих шинэ хуульд Трамп хориг тавьсан ч гэсэн батлах хэмжээний дэмжлэг олж авч чадсан гэсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 17:10

Өөрөө удахгүй хэдэн арван улс болж задрах гэж байж

Зочин
Зочин
5 сар 2, 2025 18:25
Reply to  Зочин

Зува зува

Зочин
Зочин
5 сар 2, 2025 22:38

Мөхөж байгаа нь үнэн шүү авилг�##�д ээлтэй л бол ямарч улс мөхнө

Зочин
Зочин
5 сар 3, 2025 11:16
Reply to  Зочин

АНУ Бин ладан, Садам хусей нарыг яаж �##�сан билээ. Путин яг энэ хоёр шиг Зеленскийг хурдан �##�ах нь зөв шүү. АНУ �##�ахыг хүссэн хүнээ, дуртай цагтаа �##�ж болдог байхад Путин яагаад болохгүй гэж. Адилхан л байлдаа.

Зөнч
Зөнч
5 сар 3, 2025 01:08

Энэ архичин улсын нэр андуурч,мөхөж буй улс нь орос

Олзвой
Олзвой
5 сар 3, 2025 08:16

Медведев 1 шил Финляндиа архи амжилттайгаар ууж дуусгаад ширээ шааж босч ирснээ тэр дороо годройтоод унадаг гэж байгаа

Зочин
Зочин
5 сар 3, 2025 08:24

ОРОС Ч УДАХГҮЙ ЗАДРАН МӨХНӨ!

Зочин
Зочин
5 сар 3, 2025 22:13

ARHINII TSAGAAN SOLIO N HUDLUJEE ENE OROSIIN KKK

Холбоотой мэдээ

Back to top button