Гадаад мэдээДЭЛХИЙ

Диддиг шүүх тангарагтнуудыг сонгож байна

Америкийн хөгжмийн салбарын магнат Дидди бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад буй. Түүнийг шүүх тангарагтнуудыг сонгож эхэлжээ. Тангарагтан болохоор дуудагдсан эрхмүүд Дидди нэгэн эмэгтэйн биед халдаж буй бичлэгийг үзсэн гэж хэлсэн байна.

Шүүхийн баримт бичгээс харвал Диддигийн өмгөөлөгч нар тангарагтнуудыг сонгохоор үүсгэсэн прокуроруудын шалгуурт хэвлэл мэдээллээс сөрөг зүйл харсан эсэхийг нь тангарагтнуудаас тодруулаагүй гэжээ. Үүгээрээ түүний өмгөөлөгч нар тангарагтнуудыг шударга байдлаар сонгоогүй гэх мессежийг илэрхийлэх гэж оролдсон юм. Гэвч бичлэг, мэдээлэл интернэтээс харсан нь тэднийг тангарагтны бүрэлдэхүүнээс хасах шалтгаан болоогүй аж. Диддиг бэлгийн мөлжлөг үйлдсэн, албадан хөдөлмөр эрхлүүлсэн, хүн хулгайлсан, галдан шатаасан, хээл хахууль өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад болох гэж оролдсон гэх мэт зүйл ангиудад буруутгаад байгаа.

Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хоригдож буй тэр өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлсээр байна. Хоёр тал ирэх долоо хоногийн даваа гарагт /2025.05.12/ шүүх дээр эхний байр сууриа илэрхийлж, аргументаа дэвшүүлэх юм. Хэрвээ Дидди гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа шоронд хоригдох хүртэл ял сонсож магадгүй.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button