СПОРТ

19 настай Б.Хонгорзул УАШТ-д анх удаа түрүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Баянхонгор аймгийн бөх Б.Хонгорзул аваргын төлөөх барилдаанд улсын хошой аварга А.Батцэцэгийг 8:2-оор яллаа.

Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь тэрбээр өнгөрсөн жил 18 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Өнөө жил түүнийгээ ахиулан, 19 насандаа УАШТ-д анх удаа түрүүлэв. Б.Хонгорзул өсвөр үеийн дэлхийн аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, өсвөр үеийн УАШТ-ий дөрвөн түрүүтэй.

2014, 2018 оны УАШТ-д түрүүлж, өнгөрсөн жил Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд дийлдэн, үзүүрлэсэн А.Батцэцэг энэ жил дахин мөнгөн медаль хүртлээ.

Түүний багш нь Хасу мегастарс клуб, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button