НИЙГЭМНийгэм мэдээ

Автомашин осолдож, нэг хүн дугуйнд дарагджээ

Ослын улмаас дугуйнд дарагдсан нэг хүнийг аварч эмнэлэгт шилжүүлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Хонгорын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолдож нэг хүн автомашины дугуйнд дарагдсан гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийг дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин осолдож иргэн Б /27 настай, эрэгтэй/ дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button