СПОРТ

О.Эрдэнэцогт: 900 сая төгрөгийн цалинтай болохын төлөө хичээнэ

Ард түмний MVP О.Эрдэнэцогтыг "BCH Knights" баг гурван жилийн 900 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэдэг мэдээ олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Тэгвэл энэ талаар О.Эрдэнэцогт мэдэгдэл хийжээ. "Тэрбээр, "Энэ бол худлаа мэдээлэл. Гэхдээ амны билэг шүү. Ингэж цалинжихын төлөө" гэжээ.

Манай улсын дээд лигийн тоглогчдын цалин олны анхаарлын төвд байдаг ч тэр хэрээрээ өндөр нууцлалтай аж. Өнгөрсөн жил SG Apes багийн эзэн О.Мөнхжин анх удаа хэвлэлд лигийн тамирчдын талаар ам нээж байв.

Тэрбээр, "Сагсан бөмбөгийн тоглогчдын цалинг хүмүүс их асуудаг. Манай багийн монгол тоглогчдын хамгийн доод цалин улирлын 25 сая төгрөг. Дундаж нь 40 сая. Хамгийн их нь 90 сая төгрөг. Харин аварга авбал 250 сая төгрөгийг үр дүнгээр ангилж хуваана. Тэгэхээр улирал уртдаа таван сарын турш тоглоно гэж үзвэл тоглогчид хамгийн бага нь сард таван сая, дундаж нь найман сая, их нь 18 сая төгрөгийг авч байна. Бусад дээд багууд ч манайхтай төстэй төсөвтэй. Давхар 3x3 тоглодог бол нийтдээ жилдээ 100 сая төгрөгийн цалин руу ч дөхөх боломж бий. Цаашид энэ зах зээл, цалин улам л нэмэгдэнэ. Хичээгээрэй залуус аа. Өөрөө сайн байвал үнэлэгдэнэ шүү. Гарьдын нэг тоглогч 150 сая. Хүлэгүүдийн нэг тоглогч 100 сая төгрөгийн цалинтай гээд л бод" гэж байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button