НИЙГЭМНийгэм мэдээ

Амиа хорлох гэж байсан иргэнийг ОБЕГ-ын ажилтан аварчээ

2025 оны тавдугаар сарын 6-ний өглөөний 05:20 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ яаралтай арга хэмжээ авч хүний амь аварчээ.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын нэгэн байрны дээд давхраас чимээ гарч буйг анзааран шалгахад, 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байжээ. Үүссэн нөхцөл байдлыг шуурхай үнэлэн, ахлах ахлагч Х.Отгонжаргал цаг алдалгүй эмэгтэйтэй сэтгэл зүйн ярилцлага хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 16:59

ЯАЖААГААН БЭ? ТААНУУД ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ СААД БОЛООЧЭЭ ЯВУУЛААЧ АМЬДРАЛААС УЙДААД НИСЭН ОДОЖ ТЭНГЭРТ ОЧИЖ ЖАРГАХ ГЭЖ БАЙХАД НЬ ДАХИН БУЦААГААД ТАМЫН АМЬДРАЛД НЬ АВААЧЛАА ШҮҮ ДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button