СПОРТ

Улсын начин С.Багахүүг СТА цол, тэмдгээр шагналаа

“Идэрийн цуурай” бөхийн дэвжээ “Тод аялгуу” нэртэй дууны анхдугаар уралдааныг зарлаж, өчигдөр Монгол бөхийн өргөөнд хаалтын тоглолтоо хийлээ. Бөхчүүдийн дунд зохиогдсон энэхүү уралдаан гурван шаттайгаар болсон бөгөөд сүүлийн шатанд 10 бөх шалгарчээ. Ингээд сүүлийн шат тоглолт хэлбэрээр явагдаж, шалгаруулалт өндөрлөсөн байна.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат бөх Улсын начин С.Багахүүг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан аж. Түүний хувьд барилдахаас гадна чадварлаг дуулдаг гэдгээрээ бөхийн хортхойтнууд болон олонд танигдсан нэгэн билээ. Тэрбээр 2011 онд Улсын начин цол хүртэж байв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2025 09:54

Маш зүйтэй, бөхчүүд маань барилдах ноцолдохоос өөр юм мэдэхгүй мангар хар юмнууд байхаа больж, соёлто й урлагтай, гоо зүйн боловсролтой, нийгмийн хөгжлий н зүй тогтлыг ойлгодог мэддэг сэхээлэг сэхээтэнлэг болон төлөвшиж байгаа нь маш сайн хэрэг шүү !

Зочин
Зочин
5 сар 10, 2025 19:30

Hvve neg duunii temzeen bolood tvrvvlsen hvnd soeoliin tergvvn ogdog bolzon ymuu estoi goe goe

Зочин
Зочин
5 сар 15, 2025 14:36
Reply to  Зочин

Багахүү начин бол хүлээн зөвшөөрөгдсөн дуучин хүн шүү.Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button