Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 150 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулна.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд 127.4 км авто зам, 3000 метр.куб ариутгах татуурга, 12 мянган ам.метр ногоон барилга, цахилгааны хангамж, мэдээлэл холбооны шилэн кабель татах, үерийн хамгаалалтын далан байгуулах, газрын гүний дулааныг нэвтрүүлэх ажлуудыг судлан, үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хүннү хотод нийслэлийн төсвөөс 2025 онд авто замын зураг төсөв гаргах, газрын гүний дулааныг судлах, цэвэрлэх байгууламжийн ажилд хөрөнгө оруулсан.
Хүннү хотын суурьшил бий болсноор 80 мянган ажлын байр бий болж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор тус хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барихаас 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулахаар төлөвлөсөн.

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хот шиг хот байгуулаасай да. Гудамжтай нэр хаягтай ,Гудамжаараа нэршдэг . Бурхан минь УБ хот шиг гудамжгүй ногоон орчин байхгүй ийм хот барих вий дээ. Гадаад рүү хүмүүсээ явуулж Хүн ингэж амьдардаг юм байна гэдгийг харуулах хэрэгтэй!!!!!!!!! Зураг нь гоё байдаг жинхэнэ дээрээ ОРК стиль байдаг шүү . З�##�бирч л байя даа . Цаг хугацаа харуулна даа !!!!!!!
Майдар хот гээд Төв аймгийн урд т�##�аар байгуулах шинэ хотын төсөв германы мундаг хот төлөвлөлтийн мэргэжилтэнээр хотын загвар төлөвлөгөө хийлгээд ажил нь эхлэж байсан тэр яачихсан юм арайхийж ганц онгоцны бууд�##� барьчихаад тэрийгээ тойруулж баахан өндөр байшин хогийн цэг үүсгэвэл наад нисэх буудлын чинь онгоцнууд хөөрч буух аргагүй ирээдүйгүй болно ш дээ. Токиогийн нисэх бууд�##� 3 удаа нүүсэн түүхтэй