НИЙГЭМНийгэм мэдээ

Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт орууллаа

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг өнөөдөр болж байна.

Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орж байна.

Үүнд:

  • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button