51 дүгээр сургуулийн сурагчид "Хустайн байгалийн цогцолборт газар"-т 500 гаруй мянган төгрөг хандивлажээ

51 дүгээр сургуулийн сурагчид Монголд ховордсон амьтадыг судалж, тэдгээрийг хамгаалах төслийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд гар зургийн уралдаан зарлаж, шалгарсан зургуудаар хөргөгчийн наалт, номын хавчуурга, календарь зэргийг хийж борлуулсан ба орлого болох 500 гаруй мянган төгрөгийг "Хустайн байгалийн цогцолборт газар"-т тахь төллөх цагаар унаганд нь зориулан хандивласан байна.
Тус сургуулийн наймдугаар ангийн таван бүлгийн 150 гаруй сурагчид Монголд ховордсон амьтадыг нарийн судалж ирвэс, мазаалай, янгир, минж, тахь зэрэг амьтдыг сонгон авч хүүхдүүдэд таниулан мэдүүлэх зорилгоор хөргөгчийн наалт, календарь, номын хавчуурга, жүжиглэсэн тоглолт, зэргийг хийжээ. Үүндээ нэн ховор амьтад, ховордсон амьтад, үрэгдсэн тоо, устаж үгүй болох эрсдэлтэй амьтадыг багтаасан юм.
Уламжлал болгон жил бүр энэхүү ажлыг зохион байгуулна гэдгийг сургуулийн багш, удирдах албаны хүмүүс хэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag
сайн байна мундаг хүүхдүүд байна
буян буцдаг юм шүү
Өөрсдөө идэж идчихээд одоо бүр хүүхдүүдээр мөнгө цуглуулуулж яахнав дээ. Сургуулиуд ч гэсэн мөнгө цуглуулж бүү хандивла
сайхан мэдээ байна
манай хүүхдүүд ухаантайдаа