СПОРТ

Казахстаны их дуулгаас гурван тамирчин медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-оос зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Казахстаны их дуулга энэ сарын 9-11-д Астана хотод блж өндөрлөв. Тус тэмцээнд манай улсын 22 жүдоч барилдсанаас гурван тамирчин хүрэл медаль хүртэв.

  • Эрэгтэй -66 кг жинд Ө.Жанцандорж
  • Эрэгтэй -73 кг жинд Л.Анхзаяа
  • Эмэгтэй -63 кг жинд Л.Энхрийлэн нар тус тус медаль хүртлээ.

МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн "Raffaella Lelia Ciano"-той таарсан. Түүнийг ялж, хоёрдугаар тойрогт Бразилын Nauana silva-тай учраа таарч барилдсан юм.

Ө.Жанцандорж “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Мороккогийн Abderrahmane BOUSHITA-тай таарч, ялалт байгуулсан.

ОУХМ Л.Анхзаяа “А” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын "Aron Szabo"-той учраа таарч барилдсан аж.

Энэхүү тэмцээнд 44 улсын 300 гаруй тамирчин өрсөлдсөн юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button