Энтертайнмент
“Диско Муужгай” дуу нэг сая хүний хандалт аваад байна
Өнгөрсөн оны аравдугаар сард “Диско Муужгай” дуугаа олон нийтийн хүртээл болгож, шүүмж, сайшаалыг эн тэнцүүхэн хүртсэн Loce болон 168 нарын шинэ клип албан ёсны юүтүб хуудсаараа нэг сая хүний хандалт аваад байна.
Deep Techno урсгалыг барьж, хэмнэл дээр нь үглэх, дуулах байдлаар бүтээгдсэн уг дууны утгыг сонсогчид эрээ цээргүй эсвэл хөгжилтэй хэмээн өөр өөрсдийнхөөрөө тодорхойлсон. Харин уран бүтээлчдийн хувьд “Нийгэмд ямар нэгэн сөрөг энерги цацахыг хүсээгүй, ямар нэгэн утга илэрхийлэхийг ч хүсээгүй, зүгээр л аальгүйтье гэж бодсон” хэмээн тайлбарлаж байв.
Loce-ийн манай сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
Т.САНТ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.