Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Э.Батшугар: Банкууд онооны системд шилжвэл зээлийн хүү 2 хувиар буурах боломжтой

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.

-Таны зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, гишүүд дэмжлээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Голлох нөлөөлөл нь иргэд, хэрэглэгчид. Банкны хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болно. Иргэд зээлийн хэмжээнээс үл хамаарч зээлээ төлөх хугацаагаа хэтрүүлбэл зургаан жилээр хар жагсаалтад ордог. Эргээд зээлээ нөхөн төлсөн ч хар жагсаалтаас гардаггүй. Нэг ёсондоо санхүүгийн ял авчихдаг гэсэн үг. Миний боловсруулсан хуулийн төслийн гол зүйл нь энэ санхүүгийн ялыг байхгүй болгох. Мөн хэрэглэгчдийг онооны систем рүү оруулах. Онооны систем нь сайн зээл төлсөн иргэдийг урамшуулдаг болох тогтолцоо. Оноо нь нэмэгдсэнээр тухайн иргэн илүү давуу нөхцөлтэй зээлийг банкнаас авах боломжтой болно.

Банкууд зээл олгосон 100 иргэнийхээ хэд нь чанаргүй зээлдэгч гэдгийг таньж чаддаггүй. Тиймээс зээлээ төлж чадахгүй байгаа иргэнээс ирж буй хохирлыг зээлээ сайн төлдөг иргэнийхээ хүүг өндөр болгож шархаа нөхдөг.

Харин онооны систем рүү орвол банк иргэдээ шууд таньдаг болно. Ингэснээр банкууд өндөр оноотой иргэддээ урт хугацааны, хямд нөхцөлтэй зээл олгоно. Цаашлаад барьцаа хөрөнгийн асуудал бас зөөлөрнө. Оноо гэдэг нь иргэний биет бус барьцаа хөрөнгө болох боломжтой. Үр дүнд нь нэг талдаа иргэд зээлээ сайн төлж оноогоо нэмээд барьцаагүй, хүү багатай зээл авахыг эрмэлздэг болно. Нөгөө талд банк алдагдал хүлээхгүй. Энэ систем өөрөө санхүүгийн сахилга баттай иргэдийг бий болгоно.

-Онооны систем хэрэгжиж эхэлбэл бүх банк харилцагчаа татахын тулд зээлийн нөхцөлөөрөө өрсөлдөнө-

-Арилжааны банк, ББСБ зэрэг зээл олгодог газруудад ямар нөлөөтэй вэ. Мөн чанаргүй зээлдэгчдэд очих сөрөг нөлөөлөл юу байх уу?

-Хууль хэрэгжиж эхэлбэл арилжааны болон ББСБ-ууд аль аль нь хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Яагаад гэвэл иргэдийн мэдээлэл зээл авдаг банкандаа л байдаг. Тухайн иргэн өөр нэг банк нь дээр очоод зээл авъя гэвэл олгодоггүй. Учир нь тэр иргэний суурь мэдээлэл тухайн банкны дата багцад байхгүй. Үр дагаварт нь иргэн харилцаж сурсан нэг банкнаасаа зээл авдаг. Ингэхдээ тэр банкны нөхцөлөөр авна. Сонголт байхгүй болчихсон.

Харин онооны систем рүү шилжиж орвол оноо тухайн иргэнийг шууд илэрхийлэх учир аль ч банканд очих боломжтой болно. Тиймээс банкууд харилцагчаа татахын тулд зээлийн нөхцөлөөрөө өрсөлдөнө.

Мөн хар жагсаалт байхгүй болох учир иргэд зээлээ төлчихвөл жагсаалтад байсан эсэхээс үл хамаарч шууд оноо нь өсөөд явах боломжтой.

Хар жагсаалтад орсон иргэдийн түүх их энгийн харамсалтай тохиолдлууд байдаг. Ойрын жишээ дурдъя. Манай хамаатны дүү мобикомын гар утастай. Гадагшаа сурах гээд явсан. Явж байхдаа дүү маань мартаад гурван сар дугаарын төлбөрөө төлөөгүйн улмаас хар жагсаалтад зургаан жилээр орчихсон. Ирээд төлбөрөө төлсөн ч хар жагсаалтаас гаргаагүй. Энэ мэтчилэн иргэд мартсан, анзаараагүйгээс үүдэж санаандгүйгээр хар жагсаалтад орон жилээр орсон тохиолдол их бий. Хууль батлагдвал энэ бүхэн байхгүй болно.

-Хууль батлагдвал хэзээнээс хэрэгжих вэ?

-Энэ долоо хоногт 64 гишүүнээр хуулийг эцэслэн батална. Төрийн мэдээллийн санд хоёр долоо хонгийн дараа мэдээлэл нь ороод хууль хэрэгжиж эхэлнэ.

Мөн энэ систем хэрэгжиж эхэлбэл гадаадын банкууд орж ирэх бололцоо үүснэ. Одоогоор гадаад банкууд манайд орж ирсэн ч иргэдийн мэдээлэл, суурь бааз байхгүй учир хэрэглэгчдээ таньж чадахгүй. Харин олон улсын жишгийн дагуу онооны системтэй болбол гадаадын банкууд хэрэглэгчээ таних боломжтой болж, монголд орж ирнэ.

Бас нэг давуу тал нь ахмадуудын тэтгэврийн зээл, малчдын зээл, ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй зээлүүд байдаг. Тиймээс онооны систем рүү орвол эдгээр иргэдийн зээлийн оноо шууд өснө. Оноо нь өндөр иргэд барьцаа хөрөнгө шаардахгүй зээлээ сайн нөхцөлтэйгөөр авна.

-Банкуудын одоо байгаа онооны систем рүү яаж шилжиж орох бэ. Шилжилтэд хэдий хугацаа орох уу?

-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй “Сайн скор”, “Бүрэн скор” гэх хоёр компани онооны системээр явж байгаа. Тиймээс шилжилтэд хугацаа шаардагдахгүй.

-Онооны систем рүү шилжсэнээр зээлийн хүү хэдэн хувиар буурах вэ. Судалсан зүйл байгаа юу?

-Онооны систем рүү шилжсэн 28 орны судалгааг харахад тухайн улсуудад барьцаа хөрөнгийн шаардлага 13 хувиар буурсан дүн гарсан байсан. Уг олон улсын судалгааг 15 жилийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байгаа юм. Манайд ч энэ жишгээр явна гэж тооцоолж байгаа.

Хамгийн анх онооны систем рүү 1989 онд АНУ шилжсэн. Тус оны дундаж зээлийн хүүг 1992 онтой харьцуулахад 2 хувиар буурсан байдаг. Өмнөд солонгос, Япон болон сүүлд онооны системд шилжсэн Энэтхэг, Вьетнам улсууд мөн ялгаагүй зээлийн хүү нь буурсан. Мөн нийт системийн чанаргүй зээл дунджаар 1.9 нэгж хувиар буурсан байна.

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёр хуралдаад л шийдчих асуудлууд дээр хөдлөхгүй байна-

-Таныг монголбанкны ажлыг хийлээ гэж зарим гишүүд шүүмжилж харагдсан. Энэ хуулийн төслийг монголбанк хэрхэн хүлээн авч байна?

-Монголбанк эергээр хүлээж авч байгаа гэж бодож байна. Бид хоёр шатлалттай банкны системээр 35 жил явлаа. 2011 онд зээлийн мэдээллийн хууль анх батлагдсан. Одоо үүнийг сайжруулж байна. Тиймээс нэг талаас санхүүгийн системээ сайжруулж, хөгжсөн орнуудын жишиг рүү явж байгаа болохоор илүү эергээр хүлээж авах байх. Мөн онооны системтэй орнуудын чанаргүй зээл 1.9 хувиар буурсан нь судалгаагаар гарсан. Энэ нь сайн үзүүлэлт тул монголбанкнд ч энэ системийн өөрчлөлт таатай байна.

Монголбанкны хувьд би нэг зүйлд шүүмжлэлтэй байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд байдаг. Тэд үүгээрээ асуудлаа шийдвэрлэх ёстой. Хэрэв монголбанк өр орлогын харилцаагаа 50/50 болгож байвал Санхүүгийн зохицуулах хороо адилхан болгох ёстой.

Тэгэхгүй бол ББСБ-ууд автоматаар өндөр хүүтэй зээл олгоно. Өмнө нь ББСБ 70/30 байсан. Сая монголбанкыг дагаад 40/60 болгочхож. Уг нь энэ асуудлаа тогтвортой байдлын зөвлөл дээрээ яриад "өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ийм байна. Тиймд бүгдээрээ нэг цонхоор харж тохируулга хийе" гэж ярилцах ёстой, тохиролцох ёстой. Гэтэл тэгэхгүйгээр яваад байна л даа.

-Банкууд тэтгэврийн зээлээс ашиг хүртэх нь буруу гэх өнцгийг та гаргаж шүүмжилсэн. Энэ агуулгаа тайлбарлаж өгөөч?

-Тэтгэвэрийн зээл бусад арилжааны чанартай зээл, цалингийн зээлтэй харьцуулахад хамгийн баталгаатай зээл. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хэзээ орлого нь орох нь тодорхой байдаг. Маш баталгаатай орлого. Энэ логикоор харвал тэтгэврийн зээл эрсдэл багатай зээлийн ангилалд орно. Тиймээс илүү бага хүүтэй байх ёстой.

Иргэн Батшугар цалингийн зээл авахад 17, 18 хувийн хүүтэй авч байгаа. Би ажил хийж байгаа ч гэсэн миний орлого эргэлзээтэй байх боломжтой. Яагаад гэвэл би ажлаасаа гарч болно. Халагдаж болно. Харин Монголын топ таван аж ахуйн нэгжийн нэг Эрдэнэт зээл авлаа гэхэд 18 хувиас бага хүүтэй авна. Яагаад гэвэл Эрдэнэт зээлээ төлөх нь ойлгомжтой. Тиймээс бага хүүтэй зээл олгоод байгаа юм. Яг үүнтэй адилхан тэтгэврийн зээл бас баталгаатай учир хүү нь бага байх ёстой.

Монголын тэтгэврийн системтэй Бразил, Филиппин зэрэг улс орнууд бий. Тэдгээр улсуудад тэтгэврийн зээл нь арилжааны чанартай зээлээс илүү бага хүүтэй байдаг.

-Тэтгэврийн зээлийн хэмжээ манайд хэр жин дардаг вэ?

-Их жин дарахгүй. Хамгийн их жин дардаг нь ипотекийн зээл. Хоёрт нь бизнесийн зээл. Гуравдугаарт цалингийн зээл орж байгаа.

-Зарим гишүүд зээл авахгүй тэвч, хурааж хуримтлуул гээд байгаа. Амьдрал дээр ахмадууд хуримтлуулах хэмжээний тэтгэвэр авч чадаж байгаа юу. Та үүнийг юу гэж харж байна.

-Тэтгэвэр гэдэг чинь хурааж, хуримтлуулах биш. Эсрэгээрээ тэтгэвэрт гараад санаа зовохгүй амьдрах баталгаа шүү дээ. Тиймээс хураа гэхийн оронд зээлийн хүүг нь буулгах хэрэгтэй. Энэ дээр мөн хуулийн төсөл боловсруулах шаардлаггүй. Зүгээр л монголбанкны бодлогын зөвлөл нэг удаагийн хуралдаанаараа шийдчих асуудал.

-Ипотекийн зээлийн хувьд та ямар байр суурьтай байдаг вэ. Иргэдийн нийгмийн амьдралд нөлөө үзүүлдэг хамгийн том зээл боловч шалгуур нь чангараад санхүүжилт нь багасаад байна шүү дээ?

-Миний ипотекийн байр суурь маш тодорхой байдаг. Манайд хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн систем олон улсын валютын сангийн зөвлөмжийн эсрэг байна. Ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй зээл. Энэ зээлийн үр дагаварт өнөөдрийн байдлаар 110 мянган иргэн орон сууцтай болсон. Энэ бол нийгмийн чанартай зээл. Тиймээс бид ипотекээс ашиг харах ёсгүй. Ашиг нь ард иргэдийн амьдрал, амьдрах орчин нь сайжирч хөрсний бохирдол байхгүй болж байгаа энэ зүйл. Тиймээс аль болох санхүүжилтийг нь тэлж явах ёстой.

Олон улсын валютын сан санхүүжилтийг шууд Засгийн газартай холбох зөвлөмж өгдөг. Гэхдээ Засгийн газрын төсөв хязгаартай тул миний хувьд анх эхэлснийхээ дагуу монголбанк тодорхой хэмжээгээр санхүүжүүлэлт хийгээд явах нь зөв гэж харж байгаа. Мөн залуучуудад ипотекийн зээлийг түгээмэл өгөх ёстой. Ипотекийн зээлд нэг хязгаар бий. Урьдчилгаа төлбөр гээд.

Харин 25 настай иргэн, 45 настай иргэн хоёрт хөдөлмөр эхлэх насны зөрүү бий. Тиймээс 25 настай цаашид 20 жил хөдөлмөр эрхлэх нь тодорхой хүнд ипотекийн зээл олгохдоо заавал урьдчилгаа төлбөр авах нь буруу гэж боддог. Тэртэй тэргүй энэ насны залуус хөдөлмөрийн зах зээлд гараад 4-5 жил болчихсон. Тогтмол ажил, орлоготой болчихсон байдаг.

-Төсвийн тэлэлтээс болж төлбөрийн тэнцэл эрсдэлд орсон. Бидэнд одоо гадаад валютын урсгалаа хумихаас өөр авч хэрэгжүүлж чадах арга хэмжээ байхгүй-

-Төсөв тодотгоно, тодотгохгүй гэдэг агуулга нэлээд явсан. Сангийн сайд асуудалгүй гэсэн. Гэхдээ нүүрсний үнэ буурч, төлбөрийн тэнцэлд нөлөөлж эхэллээ. Энэ эргээд төсөвт ямар эрсдэл авч ирэх вэ?

-Миний харж байгаагаар төсвийн алдагдал асуудал биш. Монгол Улсын хамгийн том эрсдэл төлбөрийн тэнцэл болчхоод байна. Яагаад гэвэл дотооддоо Засгийн газар бонд гаргаж тодорхой хэмжээнд төсвөөс санхүүжих орон зайгаа багасгачихсан. Гэвч нөгөө талд төлбөрийн тэнцэл алдагдалтай болчихлоо. Энэ нь нэгдүгээрт дэлхийн худалдааны дайнаас хамааралтайгаар нүүрсний үнэ буурсантай холбоотой. Хятадын дотоод дахь ган үйлдвэрлэдэг салбар нь энэ жил 1 хувь бууруулах прогноз гаргасан. Энэ шууд Монгол Улсын коксжих нүүрсний эрэлт болон үнэд нөлөө үзүүлж байна.

Мөн монголбанкнд орж ирж байгаа гадаад валют багасаж, монголбакны албан нөөц буурах эрсдэл үүсээд байна. Энэ нь төсөвтэй шууд холбоотой. Төсвийн зардлын 60-70 хувь нь шууд төлбөрийн тэнцэл дээр ирдэг. Тиймд төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн эрсдэл үүсээд байна гэж ойлгож болно.

Засгийн газраас төмөр замын холболт, боомтын сэргэлт, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд томоохон мега төслүүдээ явуулж байна. Эдгээр нь гадаад валют урсгаж, дотооддоо тодорхой хэмжээнд тогтоох том ажлууд. Гэхдээ жилийн дотор үүнийг хийх боломжгүй учир энэ жилийг яаж давах вэ гэдэг асуудал гарч байгаа. Тиймээс эхний ээлжид нэн шаардлагатай бус гадаад валютын урсгалаа хумих ёстой. Мөн гадаад валют оруулж ирэх ямар арга хэмжээ байгааг харах ёстой.

Гадаадын хөрөнгийн биржээс шинээр эх үүсвэр татах маш хүнд нөхцөл үүсчхээд байна. Саяхан АНУ-ын холбооны болон төв банк нь хуралдаад бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн. Тэгэхээр гадаадаас хөрөнгө татах маш хэцүү болчихлоо. Гадаад бондын зах зээлийн үнэ өссөн байна. Тиймээс бид дотооддоо тодорхой хэмжээгээр импортоо хязгаарлах зохицуулалт хийхээс өөр араггүй. Мөн аль болох экспорт нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэхдээ манай улсын нүүрсний экспорт биет хэмжээгээр өнгөрсөн онтой адил байгаа ч үнийн хувьд бараг 40 хувиар буурсан.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:07

ter onoonii systemee turuus hangaachee e mongolia l geed bga teruunshigee neg 2 compani buh yumiig ni huvagaad ideed bnshde neg uilchilgee avah gej bl 1000-3000 tugrug arai heterlee sain buren score systemuudiin monopoli baihiig boliulj turiin uur huvilbar bas yavah yostoi

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:12

тэр иргэдээ санхүүгийн шоронд хийдгээ болих хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:21

тэр хувийн мэдээлэлийг хамаагүй ороод байгаа хувийн байгуулагуудаа болиул

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:26

хүү буурахаас гадна тэр санхүүгийн 6н жилийн шоронд хийдгээ болиул

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:40

онооны систем угаасаа илүү шүү АНУ д өндөр оноотой бол хүү нь хүртэл бага байдаг нэг �##�даа гаргахад 6н жилээр хорих биш онооноосооо �##�ддаг

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:49

онооны тогтолцоо нь зөв шүү

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:56

zuv yrij baina

SARNAI
SARNAI
5 сар 14, 2025 08:59

uneeen shugaraa naadahaa shiideerei

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:06

2 huvi gedeg chine jiliin buhel buten 24% gesen ug shuudee aimar ih

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:21

zuv yrij baina

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:31

banknii huug buurulah ni zuv

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:33

nus buu enhbayr gukgaich huuk iig ood tataj argalj bsn odoo huuk bandiig n mongoliin toirog gulgaich deedes

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:53

ter 6n jil sanhuugiin shorond hiideg bol unheer irgediinhee bolomjiig hulgailsan zuuil shuu

Зочин
Зочин
5 сар 14, 2025 13:49

ЧИ БАС ДАНХ ЫН ТЭНЭГ БАНДИ ШИГ Л ГАР ШҮҮ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 21:10

Онооны тогтолцоо зөв шүү

Зочин
Зочин
5 сар 15, 2025 10:01

ёстой ичих юм энэ авлигачийн хүүхдээс, хойд эх Хэрлэн нь бас гишүүн болчихсоон, зайтай авлигачид, монголын төрд байх хэрэггүй урвагчид эд бол

Холбоотой мэдээ

Back to top button