ЭДИЙН ЗАСАГ

"Антре Ресурс" Монголын талыг хүлээлгүйгээр Шивээ толгойн лицензийг "Оюу Толгой" руу шилжүүлэв

Канадын Ванкуверт төвтэй ““Entrée Resources” /Антре Ресурс/, “Оюу Толгой”-той хамтарсан компанийг 2008 онд байгуулж байсан юм.

Антре ресурс өөрсдийн ашгийн хувийг нарийн тодорхой тусгасан

"Оюу Толгой" ордын Хойд Хюго талбай дахь Шивээ Толгой болон Жавхлант уурхай нэртэй талбайн тусгай зөвшөөрлөөс хоёр компани хамтарч хувь эзэмшдэг бөгөөд 2004 онд “Айвенхоу Майнз” буюу одоогийн “Оюу Толгой” ХХК-тай ашиг хуваах гэрээ байгуулж Антрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд "Туркойз хилл ресурс" компани 35.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээнд 35 болон түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд болон талбайн гүний 560 метрээс газрын гадарга хүртэлх баялгийн 70 хувь, дооших 80 хувийг эзэмшихээр тусгасан байдаг.

Уг хоёр тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээнд ганц л заалтаар тусгасан байдаг аж. Үүнийг Оюу Толгойн гэрээнээс харвал,

“15.7.8. Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” хэмээн заасан байдаг.

"Оюу Толгой"-н гэрээнд Монголын тал зэсээ борлуулах эрхгүй атал Антре-д өөрөө авч борлуулах эрхтэй гэж тусгажээ

Өөрөөр хэлбэл “Антре Гоулд”-ын 80 хувийг “Оюу Толгой”, Монголын Засгийн газар үүний 34 хувийг эзэмшдэг гэсэн үг юм.

2025 оны эхний улиралд багтаан "Антре Ресурс" 100 хувийн эзэмшлийн “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийнхөө дийлэнх буюу 80 хувийг “Оюу Толгой” компанид амжилттай шилжүүлсэн гэдгээ тайландаа дурджээ.

“Шивээ толгой” болон “Жавхлант” тусгай зөвшөөрлүүдээ "Антрэ ресурс болон Оюу Толгой” хамтарсан компанид шилжүүлэх арбитрын шийдвэр гарсны дагуу лиценз шилжүүлэх ажил үргэлжилсээр байгаа гэдгийг тодотгожээ.

Өнөөдрийн байдлаар Монголын тал "Оюу Толгой" орд дээр 34 хувь эзэмшиж байгаа боловч 34 хувьд ноогдох зэсийн баяжмалаа өөрсдөө борлуулах эрхгүй байдаг бөгөөд харин “Антре ресурс-т ногдох зэсийн баяжмалын бүтээгдэхүүнээ өөрөө авч, борлуулах бүрэн эрхийг гэрээгээр олгосон байдаг аж.

Өөрөөр хэлбэл "Антре ресурс"-т ашигтай заалтууд уг гэрээнд тусгагдсан бөгөөд Монголын талын хувь эзэмшилд ашиг хүртэх боломжийг нь хумьсан байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

саяхан бас манай т�##�д мэдэгдэхгүй Хармагтайг хятадад зарцан байсан энэ даварсан гаруудаас ордуудаа буцааж аваач ээ

Зочин
Зочин

mongol talaas hynalt tavih hun baidaggui yumuu

Зочин
Зочин

Дураараа тээ. Монголчуудыг тэнэг гээд бүр элэг барьж сурчихсан. Энэ улсыг эзэнгүй гэж боддог бололтой

Зочин
Зочин

Жинхэнэ элэг барьж бна даа . Элбэгдорж , Баярцогт , Сайханбилэг гурвыг шоронд хийчихсэн бол хаанаас ингэх вэ дээ

Зочин
Зочин

арчаагүй байга болхоор л ингэж байгаа юм шүү дээ

Зочин
Зочин

ulsiinha tuluu ajildag tushee baidagu iyum baihdaa

иргэн
иргэн

арчаагүй монголчууд хамаг хөрөнгөө гадниыханд өгчихөөд дотроо авгай хүүхний хэрүүл хийгээд сууж л байна хэзээ чөөдлөхгүй юм байна

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  иргэн

олигтой удирдагч �##�га?

Зочинзочин
Зочинзочин

Наад хулгайчдаа хөөж гарга. Ингэнэ ингэж дээрэмдүүлж байх гэж

Зочин
Зочин

Их. Хур�##�. Ажлаа. Хийгээч. Эсвэл. Тар. Эх. Орны. Баялгийн. Асуудлыгбиднээс. Асуулгүй. Манай. Нутагт.байгаа бидний. Өмчияг. Дураарах. Шилжүүлэх. Зөвшөарлийгямар. Хууль. Дүрмээр. Хийгээд. Баына

Бат
Бат

хэрэг �##�гаа �########�

Бат
Бат

новш гэж

sain baina aa
sain baina aa

argagui sh dee.ih hemjeenii mungu hargasan tal ni ashgaa hurteh estoi.mongolchuud tatvaraa avaad siuj bhad hangalttai bolno

Хашаа
Хашаа

Лицензээ цуцлаад хөөж гарга

Enkhee
Enkhee

Yu gesen vg vee ene ch odoo ?! Hurungu oruulagch nertei iimerhvv Luivarchinguud ingej Davraad baih ni zuvbas sain hereg vv ?! 126n ugurvvdee ?! Iim baij boldog yum uu ?! Hvvrnvvdee ?!

Зочин
Зочин

mongol talaas hynalt tavih yostoi humuusiinh ni am uruu mungu chiheestei baiga bailgui dee

Зочин
Зочин

ezengui aild tegeed odoo uur yahav dee

Их мэдэх
Их мэдэх

Маш сул засагл�##�тай үгээгүй тэнэг ерөнхий сайдтай байхаар чинь газар нутаг эд баялагийг маань хоорондоо найма�##�цаад л ...Данхыг �######�уул

Зочин
Зочин

Nogoo toloolon udirdax bdag xvmvvs ni yasin ajilaa xixgvi yamarch ashiggvi yum bol xaachixaach bid nart yamar aldax yum bga bish

БГД - зочинЖ
БГД - зочинЖ

МОНГОЛЫН НУТАГ МӨН БИЗ ДЭЭ?!!! ЗАСГИЙН ГАЗАР УИХ АЖИЛЛААЧЭЭ??!!!!!!!!!

Бат
Бат

Монголын төр сулрах болгонд гадныхан дайрч байхын.

Ганаа
Ганаа

Энэ гөлөгүүдийг буудах хэрэгтэй

Зочин
Зочин

Юу гэнэ вэ, ЗГ ыг үймүүлж байгаад зориуд ахиад хуй.в�##�дав уу

Tumur
Tumur

ХӨӨГӨӨЧЭЭ!!!

Зочин
Зочин

burhangui gazriin bumba galzuurnaa gej

Зочин
Зочин

монгол т�##�аас хян�##�т тавьдаг хүн нь асууд�##�тай л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button