НИЙГЭМНийгэм мэдээ

"Онгодоо буулгана, чи цусаар уйлна" гэж сүрдүүлэн 18 сая төгрөгийн залилан хийжээ

Цахим хуудсаар "ENARY” нэртэй хаягаас, "Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50 мянган төгрөгөөр элсэн ороод, доороо хоёр хүн элсүүлээд цалин авч болно" гэж нэгэн иргэнийг хуурч мэхлэн таван сарын хугацаанд нийт 94 удаагийн гүйлгээгээр нийт 18 сая 363 мянган төгрөгийг шилжүүлэн авч залилжээ.

Тодруулбал, Завхан аймгийн иргэн Б.С нь 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс тус оны долоодугаар сарын 5-ны өдрийг хүртэл Ч.Б гэх этгээдэд дээрх байдлаар 18 сая төгрөгийг шилжүүлсний дараа тэрбээр мөнгө өгөхгүй гэхэд Ч.Б нь "Орой би онгодоо буулгана, удахгүй чи удмаараа цусаар уйлна, надаар оролдохоор яадгийг харуулна. Амьдралд чинь гай тотгор байнга тохиох болно" гэх зэргээр сүрдүүлжээ.

Хохирогчийн зүгээс цагдаад хандаж, хэргийн шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болжээ.

Ингээд Ч.Б-г анхан шатны шүүхээр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах заналхийлэх, 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн" хэмээн нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байсан боловч, давж заалдах шатны шүүхээс тус хэргийн хэд хэдэн зүйлчлэл тодорхой бус мөн түүнийг таван сартай жирэмсэн байдлыг харгалзан анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:45

ene hachin yumand itgedeg garuud hurteh yostoigoo l hurtejdee

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:49

hohichine

Иргэн
Иргэн
5 сар 16, 2025 14:16

Бөө лам гээд байгаа хүмүүс чинь бүгд шахуу л иймэрхүү маягаар амьдр�##�аа з�##�гуулж байгаа луйварчид байдаг!!! Гайх зүйлгүй хөгшин з�##�уу гэлтгүй лам бөө гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс чинь насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн дур хүслээ хангахад ашигладаг, эцэг эхчүүд чи барцадыг нь арилгуулаж бн гээд лам бөө нартай бэлгийн харьцаанд орохыг шаарддаг гэж байгаа!!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 16, 2025 16:13

ийм хүмүүстэй бүү харьц!?гай болно.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 18:48

ЯЛ НЬ БАГА БАЙНА.
ХҮН ХАЙРЛАДАГГҮЙ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫН ЭРХ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ.

Иргэн
Иргэн
5 сар 18, 2025 16:51
Reply to  Зочин

Мөнгөө эргүүлж авч чадсан болов уу. Шүүх эрхбиш хохиролгүй болгох т�##� дээр анхаарч ажилласан бх.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 20:32

Ингэж сүрдүүлж солиордог юмнуудад итгэх хэрэггүй шүү

Зочинргэниргэнирзочингэн.зочинлизочин
Зочинргэниргэнирзочингэн.зочинлизочин
5 сар 18, 2025 06:34

Лам.бөө,христ,сүлжээнийхэн,төр,гээд энэ ард түмнийг айлгаж дарамт�##�ж дуусахгүй юм даа.Хэнд ч бүү итгэ өөрөө өөртөө л итгэ.Үнэхээр новшийн цаг үе ирж дээ

Иргэн
Иргэн
5 сар 18, 2025 14:09

Хөха.Цэрэн бөөтөнгүүд их бодсоон. Цэгцлэх цаг болсоон. Фб чмн бөө нарт итгэж мөнгөө �##�даж байгаа бол хохи нь. Жиэхэн бөө зар тавьдаггзй бас шоудаж попордоггүй юм

...
...
5 сар 28, 2025 14:31

Тэр зүгрүү мухар сүсэг ихтэй л дээ, ямар сайндаа Манжууд, олон шавь элсүүлбэл тамга цол хэргэм өгнө гэсэн чинь баахан хутагтууд тодроо биз дээ....

Холбоотой мэдээ

Back to top button