Өнөөдөр УИХ-ын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл тус тус хэлэлцэх товтой байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.