Нийгэм мэдээСПОРТ

Монголын гурван боксчин өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Монголын боксын үндэсний шигшээ багийн 12 тамирчин ирэх сарын 15-ныг хүртэл болох гурван цуврал тэмцээн, нэг хамтарсан бэлтгэлд оролцохоор Европ тивийг зорьсон.

Тэгвэл эхний тэмцээн болох Дэлхийн цомын тэмцээнд Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглоно.

Үүнд,

  • эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал,
  • эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга
  • эрэгтэйчүүдийн 54 кг жинд Х.Билгүүнсайхан нар өрсөлдөх юм.

Эх орноо төлөөлөн яваа шигшээ багийн боксчид энэ тэмцээний дараа Германд хамтарсан бэлтгэл, Нидерландад олон улсын тэмцээн, Чехийн Усти Над Лабем хотод олон улсын тэмцээнд тус тус оролцох хуваарьтай.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ириргэниргэгэ
ириргэниргэгэ
5 сар 18, 2025 14:26

Монгол тэнэглэлд хязгаар хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button