Нийгэм мэдээ

“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлэг зохион байгуулагдана

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

10:30 цагт: “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” үйл ажиллагааны нээлт НҮБ-ын байранд болно.

13:30 цагт: Аялал жуулчлалын салбарын Ази номхон далайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Новотел зочид буудалд болно.

14:30 цагт: “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.

-УДЭТ-ын уран бүтээлчид “Асарын өндөр” түүхэн жүжгийг тус театрын тайзнаа толилуулна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээнүүд энэ сарын 19-22-ний өдөр болно.

-Дундговь аймгийн ахмадын урлагийн IX наадам Мандалговьд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button