Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ “Amnesty International” хүмүүнлэгийн байгууллагыг хоригложээ

Даваа гарагт /2025.05.19/ ОХУ “Amnesty International” хүмүүнлэгийн байгууллагыг хориглосон байна. ОХУ тус байгууллагыг Оросын эсрэг Украиныг дэмждэг тул хүсэмжит бус байгууллагын жагсаалтад оруулжээ. Үүний хариуд “Amnesty International” мэдэгдэл хийхдээ ОХУ-ын хүний эрхийн зөрчлийг илчлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээсэн байна.

1961 онд үүсгэн байгуулагдаж, Лондон хотод төвтэй үйл ажиллагаа явуулдаг “Amnesty International” нь дэлхий даяар хүний эрхийн төлөө тэмцдэг аж. ОХУ-ын ерөнхий прокурор тус байгууллагыг “Дэлхий даяар Оросыг гадуурхах төслүүдийг бэлтгэх төв. Тус байгууллага бүс нутгийн цэргийн мөргөлдөөнийг эрчимжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” хэмээжээ.

Хариуд нь “Amnesty International”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард хэлэхдээ “Кремль хоригловол зөв зүйл хийж байна л гэсэн үг. Энэхүү шийдвэр нь ОХУ-ын засгийн газар эсэргүүцэгчдийн амыг таглаж, иргэний нийгмийг тусгаарлах өргөн хүрээний хүчин чармайлтыг нэг хэсэг юм” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button