Дээд лиг: Тоглолт үргэлжлэх үү, дуусах уу

2024-2025 оны үндэсний дээд лигийн финалын цуврал үргэлжилж байна. Дээд лигийн найман удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" багийн эсрэг гурав дахь жилдээ финалдаж буй "Бишрэлт Металл" өрсөлдөж байна.
Дээд лигийн финалын тоглолтыг одоогийн байдлаар "Хасын Хүлэгүүд" 3-2 гэсэн харьцаатайгаар тэргүүлж буй. Цувралын зургаа дахь тоглолт маргааш /2025.05.21/ болно. Хэрвээ "Хасын Хүлэгүүд" баг тус тоглолтод ялалт байгуулвал аваргаа хамгаалж, дээд лигийн есөн удаагийн аварга болно. Харин "Бишрэлт Металл" баг ялалт байгуулвал бүхнийг шийдэх долоо дахь тоглолтын тов гарах юм.
Хоёр багийн хувьд финалын тоглолтын дундуур зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, "Хасын Хүлэгүүд" баг хэсэгтээ тэргүүллээ авсан. Харин "Бишрэлт Металл" багийнхан тус тэмцээнийг дахин үргэлжлүүлэхээргүй болсон юм.
Хасын Хүлэгүүд багийн хувьд 21 жилийн түүхтэй, лигийн финалд 14 дэх удаагаа шалгарсан, дээд лигийн найман удаагийн аварга. Харин "Бишрэлт Металл” сүүлийн гурван жил дараалан финалд шалгарч байгаа юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.