
ОУХМ Болдсайханы Хонгорзул Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистай өнөө орой барилдахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан түүнийг өнгөрсөн жил 19 насандаа улсын аварга болоход нь ярилцсанаа сэргээн нийтлэв.
Өнөө жил чөлөөт бөхийн УАШТ-нд есөн шинэ аварга мэндэлж, цахиур хагалсны нэг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Цэлмэг өглөө” компанийн бөх Болдсайханы Хонгорзул.
Дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь тэрбээр өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа 2020 онд ахиулж, 19 насандаа анх удаа түрүүлсэн юм. Чөлөөт бөх сонирхогчид Б.Хонгорзулыг сайн мэднэ.

Тэрбээр өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальтай, УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга.
Мөн олон улсын “Mongolia open” тэмцээний дэд аварга, залуучуудын улсын хошой аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Азийн хүүхдүүд”, “Монгол туургатан”, “Асашёорюү кап” тэмцээний түрүүтэй. Нутаг руугаа буцахынх нь өмнө түүнтэй ярилцсанаа сонирхуулъя.
УАШТ-д ТҮРҮҮЛЖ, ААВ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ САН ГЭЭД ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ХИЧЭЭСЭН

-УАШТ-ээс анхны түрүүгээ хүртэн, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Ер нь энэ жил УАШТ-д түрүүлэх, цаашлаад олимпын эрх авах, “Токио-2020”-д зодоглох зорилготой байгаа. Улсын аварга болж, эхний зорилгодоо хүрлээ. Баяртай байна.
-УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд хэд дэх удаагаа оролцож байгаа билээ?
-Гурав. Насны ангилал заадаггүй байхад нь анх удаа өрсөлдөөд, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. Түүнийгээ энэ удаа ахиулж, түрүүллээ. Аав, ээж хоёр намайг дэмжихээр Баянхонгороос анх удаа хамт ирсэн юм. Тэд маань охиноороо бахархаж байна гээд их баярлаж байна
-Үзэгчдийн суудлаас аав, ээж тань дэмжсэн болохоор алтан медаль хүртэн, баярлуулах сан гээд улам хичээсэн байх.
-Тэгэлгүй яах вэ. Хаа холоос ирээд охиноо дэмжихэд нь түрүүлбэл бүр гоё шүү дээ. УАШТ-д анх удаа түрүүлж, баярт мөчөө аав, ээжтэйгээ хамт хуваалцах, тэднийхээ баярлахыг нь харах хамгийн сайхан байлаа.
УЛСЫН АВАРГА БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙСАН
-Аваргын төлөөх барилдаанд өсвөр үе, залуучуудын Азийн болон дэлхийн аварга, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ, өсвөр үеийн Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, улсын хошой аварга А.Батцэцэгтэй өрсөлдсөн. Түүнийг ялахын төлөө барилдсан нь мэдээж.

-Би ялна, би чадна гээд л дэвжээнд гарсан. Ялахын төлөө, УАШТ-д түрүүлэхийн төлөө л зорьсон болохоор өөртөө итгэлтэй байсан. С.Мөнхдуулдах багшийнхаа зөвлөснөөр өөртөө итгэлтэй, тайван барилдаад 8:2-оор яллаа. Ерөөсөө сандарч, түүнээс бэргээгүй.
-Улсынхаа хамгийн шилдэг бөх болчихоод, олимпын эрхийн төлөө өрсөлдөх эрх аваад зогсож байхад юу бодогдох юм бэ?
-2020 он олимпын жил. Ийм чухал жилийн УАШТ-д түрүүлээд, шагналын тавцанд алтан медалиа энгэртээ гялалзуулан зогсож байхдаа их баярласан. Намайг үргэлж дэмждэг С.Мөнхдуулдаг багш, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбооны дарга Тойвгоо, “Хонгор нутаг” дэвжээ, Амартүвшин захиралтай “Цэлмэг өглөө” компанийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд цаашид улам хичээнэ.
-УАШТ оны эхэнд боллоо. Шинэ жилээ тухтай тэмдэглэж амжсан уу?
-Амжаагүй ээ. Шинэ жилээс илүү УАШТ чухал. Тиймээс нэг их ач холбогдол өгөөгүй. Нөгөө талаар формондоо, жиндээ орчихсон болохоор хамаагүй юм идэж болохгүй. Бид аймагтаа шинэ оноо гаргачихаад нэгдүгээр сарын нэгний өглөө үүрээр наашаа (Улаанбаатар) хөдөлсөн.
10 НАСТАЙДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

-Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээнд торнисон шилдгүүдийн нэг нь, та. Чөлөөт бөхөөр хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?
- Би эхээс хоёулаа, нэг дүүтэй. Манай удамд барилддаг хүн байхгүй. Анх сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөнийхөө дараа С.Мөнхдуулдах багшийн шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэсэн. Тухайн үед би 10 настай байсан. Нэг үеийн хүүхдүүд бэлтгэл хамт хийж эхэлсэн болохоор надад гоё санагддаг. Бүгд дотно найзууд. Биднийг С.Мөнхдуулдах багш их сайн зангидаж, атгасан гар мэт байлгадаг. Бэлтгэл хийн, тэмцээнд оролцохдоо үргэлж хамт явдаг. Амжилт гаргах, нэгнийхээ медаль хүртэхийг харах, баяр хүргэх хамгийн сайхан. Би чөлөөт бөхийн спортгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Тийм болтлоо энэ спортод дурласан.
-Орон нутагт бэлтгэл хийх, хаа хол Баянхонгороос Улаанбаатар ирж тэмцээнд оролцох бэрхшээлтэй санагддаг уу?
-Баянхонгор аймаг Улаанбаатараас 600 км зайтай. Одоо бүр дасчихсаан. Тамирчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь санхүү. Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал биднийг маш сайн дэмждэг.
ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭХИЙН ТУЛД ИХ СУРГУУЛЬД СУРААГҮЙ

-Б.Хонгорзул их сургуульд сурдаг уу?
-Сурдаггүй. Ерөнхий боловсролын сургуулиа уржнан төгссөн. Чөлөөт бөхөөр тууштай хичээллэн, зорилгодоо хүрэхийн тулд их сургуульд сураагүй. Одоо бол бэлтгэлээ л хийж байна.
-Их сургуульд элсэн, боловсрол эзэмших үү, спортоороо тууштай хичээллэх үү гэж хэр эргэлзэв. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Огт эргэлзээгүй. Зорилгодоо хүрэхийн тулд гаргасан чухал шийдвэрийн нэг нь энэ байлаа. Аав, ээж хоёр намайг эсэргүүцээгүй. “Миний охин зорилгоосоо битгий ухраарай” гээд дэмжсэн.
-Өнөө цагт боловсрол, мэргэжил эзэмших чухал. Их сургуульд сурдаг ч юм бил үү гээд эргэлзэх үе гарах юм уу?
-Ёстой тэгдэггүй. Миний гол зорилго 2020 оны олимпод оролцох, медаль хүртэх. Юуны түрүүнд түүндээ хүрэхийн төлөө бүхнээ зориулна. Залуу байгаа болохоор сурахад оройтохгүй байх. Цагдаа болох эсвэл олон улсын харилцааны чиглэлээр сурахыг хүсдэг.
-Тэгэхээр бүх зүйлээ чөлөөт бөхийн спортод зориулж яваа юм байна. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Баянхонгор аймагтаа, С.Мөнхдуулдах багшийн удирдлагад долоо хоногт зургаа удаа хийдэг. Бэлтгэлээ өдөрт хоёр удаа базаадаг.
АЛСДАА УЛААНБААТАРТ ТӨВХНӨХ БОДОЛ БИДЭНД БИЙ

-Улаанбаатарт амьдраад бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход илүү амар. Алсдаа нийслэл хотод төвхнөх бодол бий юү?
-Ер нь бий. Энэ талаар бид ярилцаж байгаа. Хэрвээ хотод төвхнөхөөр болвол манай багийнхан бүгдээрээ хамт ирнэ.
-Таныг ивээн тэтгэдэг байгууллага бий юү?
-Байгаа. Манай нутгийн барилгын материалын “Цэлмэг өглөө” компанийн захирал Амартүвшин ах намайг дэмждэг. Би тус компанийн тамирчин.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Тэмцээн дөхсөн үед амрах их чухал. Аль болох гэртээ байхыг илүүд үздэг.
-Одоо та олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Азийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөхөөр төлөвлөсөн бол.
-Олимпын эрхийн тэмцээнд анх удаа өрсөлдөнө. Өөрийгөө бүрэн дайчилж, олимпын эрх авахын төлөө хичээнэ.
-Нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Одоо шууд буцна. Нутагтаа хэд хоног амарчихаад Улаанбаатарт буцаж ирэн, үндэсний шигшээ багийн бэлтгэлд хамрагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөө холбооны бооссууд нь дарамтлаад, өөрсдийн ху�####�г хөгшин кулказуудаа явуулчихгүй бол сайн л охин бна даа
Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд энэ жил дахин тийм явуургүй з�##�ь, болчимгүй �##�даа битгий гаргаасай л гэж з�##�бирч сууна. Дүрэм журам чух�##�
Ystoi mundag shvv duudee amjilt xvsey xicheel zvtgel amjilt awchrdag ym ulam ilvv xicheegeerei tamircjind bx ystoi bvx zvil bdg shvv ????????????
насны з�##�ууд хичээж их амжилт гаргаарай
ЗА ОХИН МИНЬ ОЛИМПООС АЛТАН МЕДАЛЬ АВНА ГЭЖ ЗОРЬЖ БАРИЛДААРАЙ. МАШ ЗОИМОГ, ТЭГЭЭД ЯПОН, СОЛОНГОСТОЙ МАШ ХЯНАМГАЙ БАРИЛДААРАЙ
Амжилт хүсье. Энэ аав нь охиныхоо төлөө шигшээгийн багш нартай тэмцдэг охин мөн үү?
Nuguu aav in irj zaragddag ohin munvv ulsiin avrag bolson chini holboo noshirood ondoo tamirchin temtseend yvuuldag mundag ohin amjilt
ЗА ДОО БАС Л ХҮЧ ДУТЛАА ТУРШЛАГА СУДАЛЛАА ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ТААРЛАА ИРЭХ ОЛИМПОД ЗААВАЛ АВАРГА БОЛНО УУЧЛААРАЙ АРД ТҮМЭН МИНЬ ИЙМ Л ДҮР ТӨРХ ХАРАГДАЖ БАЙНА ДАА ЭНЭ ТАЛААР СУМЬЯА ГҮНДЭГМАА ГЭЭД ЭГЧ НАР НЬ ХАРИН Ч САЙН ЗААНА ДАА