"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно

"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулж буй.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь 22 настай байгаа юм.
“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал буй юм. Ингээд энэхүү үйл явдал өнөөдөр мөн үргэлжлилнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аливаа улсын хүн амын тоо хэт цөөн байх нь хөгжих боломжийг хязгаарладаг!! Монголын хүн ам 5 саяас дээш гарчихв�##� эрх биш хөгжих суурь боломж бий болно! Тийм учраас хүн амаа өсгөх ТӨРийн бодлого заав�##� байх ёстой!! "Алдарт Эх"-ийн одонгоос бусад элдэв па�##�антай төмрийг бүгдийг цуцлах хэрэгтэй!!!
Алдарт эхийн одон гардуулна. гэж бичихэд л болно юү нь олон сул үг вэ.
Монгол улсад арын ха�##�гагүйгээр авдаг ганц одон юм даа. Зөвхөн эр эм хоёр хүний ажлын үр дүнгээр авдаг, гэхдээ шударга бус шагн�##� ч гэмээр юм уу хэхэ. Хоёр хүний ажлын үр дүнг адилхан үнэлмээр л байгаа юм даа хэхэ.