УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт эхэлнэ

Энэ долоо хоногт лхагва гарагаас бусад өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Өнөөдрийнх /2025.05.26/ 11.00 цагт эхлэх бөгөөд Улсын Их Хурлын 2025.05.23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлэхээр товложээ.
Тавдугаар сарын 23-ны чуулганаар,
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ ийг хийхээр товлоод байсан.
Эдийн засгийн байнгын хороо: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Төсвийн байнгын хороо: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан: Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан: Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.