Гадаад мэдээДЭЛХИЙ

“Final Destination: Bloodlines” кино гарч байсан театрын танхимын тааз нуржээ

“Final Destination: Bloodlines” кино тавдугаар сарын 14-нд олон улсад нээлтээ хийсэн. Тэгвэл тус кино Аргентины “Ocho” нэртэй кино театрт гарч байхад тааз нь нурсан байна.

“Infobae” сайт тааз нурсан танхимд кино үзэж байсан Фиамма Вилларде нэртэй эмэгтэйгээс ярилцлага авчээ. Тэрбээр 29 насны төрсөн өдрөө найз болон 11 настай охинтойгоо тэмдэглэж явж байсан аж. Энэ үйл явдал тавдугаар сарын 19-нд болсон юм.

Вилларде “Үнэндээ бол бид кино үзэхээр төлөвлөөгүй байсан. Миний төрсөн өдөр байсан юм. Бид алхаж яваад театрын хажуугаар өнгөрсөн. Тасалбарын үнэ хямдарсан байсан тул кино үзэхээр болсон” гэж хэлжээ. Тааз нурах үед 40 орчим хүн кино үзэж байсан аж.

Киноны төгсгөл хэсэгт дууны эффектээс гадна өөр чанга чимээ сонсогджээ. Вилларде “Маш чанга чимээ сонсогдсон. Эхлээд киноны нэг хэсгийн чимээ байх л гэж бодсон юм. Тэгтэл миний дээрээс нуранги унасан” гэж хэлсэн байна. Тэрбээр мөр, нуруу, өвдөг, шагайдаа бэртэл авчээ.

Эх сурвалж: CBR

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2025 23:11

Жинхэнэ Final Destination болжээ. Гайх�##�тай. Аягүй бол үзэгчдээс нэг нь тааз нурахыг урьдчилан нүдэндээ харсан байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button