Нийгэм мэдээ

“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг хааж засварлана

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хороонд байрладаг  “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замыг засаж шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ. 

Тухайлбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг энэ сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тиймээс иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button