Гадаад мэдээ

ANA Airlines-ийн онгоцны нислэгийн үеэр зорчигч хаалга онгойлгохыг завдаж яаралтай газарджээ

Японы ANA Airlines-ын онгоцны нислэгийн үеэр зорчигч хаалга онгойлгохыг завдсаны улмаас тус онгоц яаралтай газардах шаардлагатай болжээ. Токио хотоос АНУ-ын Техас муж руу зорчиж явсан онгоц хөөрснөөс хэдэн цагийн дараа “зөрчил гарсны улмаас” чиглэлээ өөрчилж, Сиэтл мужид газарджээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр хаалга нээхийг завдсан зорчигч эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсан тул эмнэлэгт хүргэсэн гэв. Түүнд хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

“Зорчигчид болон нисэх багийнхны аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт бөгөөд орон нутгийн хууль сахиулах байгууллагын дэмжлэгт талархаж байна” хэмээн ANA Airlines мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн онгоц яаралтай газардаж, түр зогсож байх үед өөр нэгэн зорчигч “зохисгүй авир гаргасан” тул түүнийг онгоцноос буулгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button