Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины дөрвөн тосгоныг хяналтдаа авчээ

Украины Сумы мужийн захирагч Олех Хрихоров даваа гарагт /2025.05.26/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын хүчин дөрвөн тосгоныг хяналтдаа авсан гэжээ. Сумы нь хоёр улсын хил дээр оршдог муж юм ОХУ-ын зэвсэгт хүчин болон цэргийн блогчид сүүлийн өдрүүдэд мэдээлэл хийхдээ Сумы мужид довтолгоо явуулж, тосгонууд эзэлж байгаа гэсэн юм. Тэгвэл тус мужийн дарга Хрихоров мэдэгдэхдээ Новенке, Басивка, Веселивка, Журавка тосгоныг Орос хяналтдаа авсан гэжээ.

Хрихоров тэдгээр тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд удаж байгаа хэмээсэн юм. Тэр өөрийн Facebook дээрх хаягтаа бичихдээ “Дайсан “буфер бүс” гэх зүйл байгуулах зорилгоор талбар дээр урагшлах оролдлогоо үргэлжлүүлж байна” гэжээ. Украины арми нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж, дайсан руу гал нээн цохилт өгч байгаа гэж тэр нэмж бичсэн байна.

Түүний хэлснээр Володимировка, Биловодив тосгонд байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдэл хийхдээ тус хоёр сууринг хяналтдаа авсан хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button