нийгэм

МИАТ Хөх хот чиглэлд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэнэ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж, ирэх сараас /2025.06.06/ эхлэн Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны төв болох Хөх хот чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гарагт тогтмол хуваарийн дагуу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Тус шинэ чиглэл нь Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Хөх Хот чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон тийзийн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн албан ёсны вэбсайт, фэйсбүүк хуудас, мэдээлэл лавлагааны 11-333-999 дугаар, тасалбар түгээврийн төвүүд, болон Зорчигчийн тийз борлуулагч агентуудаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button