НИЙГЭМНийгэм мэдээ

Цахилгааны утаснаас үүдэлтэй гал гарч, утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэх дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:35 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэлх цахилгааны утас шатаж байжээ. Галын улмаас үүссэн утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргаж галыг унтраажээ.

Нэмэлт: Гал түймрийн аюулын 19 хувийг цахилгаанаас үүдэлтэй гал түймэр эзэлдэг. Цахилгаан холболтыг буруу холбосноос гал түймэр гарах үндэс болдог. Цахилгаан холболтыг холбохдоо хоёр өөр төрлийн металл утсыг холбож болохгүй ба айл өрхийн түвшинд цахилгааны холболтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх шаардлагатай байдаг. Цахилгаанаас үүдэлтэй галыг хүчдэлийг салгахгүйгээр усаар унтраахыг хатуу хориглодог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button