ОХУ Украины 112 дроныг устгажээ

ОХУ-ын албан тушаалтнууд өнөөдөр /2025.05.28/ мэдэгдэл хийхдээ агаарын хамгаалалтын систем нь Украины 112 дроныг шөнө устгасан гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ОХУ мөн Украины хотууд руу дрон, пуужингаар цохилт өгсөн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ даваа гарагийн /2025.05.26/ өглөөний байдлаар ОХУ 900 гаруй дрон нисгэсэн гэжээ.
Москва хотын дарга Сергей Собянин Телеграм дээр нийтлэхдээ Батлан хамгаалах хүчин нь нийслэл рүү нисэж байсан 27 дроныг устгасан хэмээсэн юм. Собянин хэлэхдээ халдлагын улмаас хүний амь нас хохирсон, дэд бүтцэд гэмтэл учирсан тохиолдол гараагүй гэжээ.
Устгасан 112 дроны 59 нь Украинтай хиллэдэг Брянск мужийн газар нутагт унасан байна. Мөн ОХУ-ын таван мужид дроныг агаарын хамгаалалтын системээр устгажээ. Бряснк мужийн амбан захирагч хүний амь нас эрсдээгүй хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ халдлагын улмаас нэг байшин, зургаан машинд гэмтэл учирсан аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.