Нийгэм мэдээ
Чуулган: Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийг өөрчлөхөөр хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр /2025.05.30/ болно.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах нэг хуулийн төсөл хоёр асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар
- Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн ацных нь мэдээлэл хийх. Кино үзэж тэмдэглэл хөтөлдөг шигээ юм ярих уу яах уу