УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хууль эцэслэн батлагдлаа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хонгийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар орж шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Улмаар Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд /2025.03.26/ өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийж, өнөөдөр эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Ингээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 67 гишүүн дэмжиж, 83.8 хувиар санал дэмжигдэв.
Мөн хамт өргөн мэдүүлсэн дараах хуулийн төслүүдийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа.
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 67 гишүүн дэмжиж, 83.8 хувиар санал дэмжигдэв.
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66 гишүүн дэмжиж, 82.5 хувиар санал дэмжигдэв.
- Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 68 гишүүн дэмжиж, 82.9 хувиар санал дэмжигдлээ.
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68 гишүүн дэмжиж, 82.9 хувиар санал дэмжигдлээ.
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 67 гишүүн дэмжиж, 81.7 хувиар санал дэмжигдлээ.
- Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулахыг 71 гишүүн дэмжиж, 86.6 хувиар санал дэмжигдэж хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төлбөрт бооцооноос гадна сошил дээр жишээ нь "ихэр дөл" ч гэх шиг панужин дагагч нарынхаа анхаарлыг өөр тийш татах зорилгоор пан гөрж түүнийг нь мэдэхгүй оркууд уянгыг нь сонсч эцэст нь улс төрийн хонжоог нь панужин хүртэх ийм зүйл наад хуульд чинь үйлчилж баймаар байна �######� бөөрний явдлаараа уянга хийгээд туша�##� авдаг