Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ ажиллах хүчээ 20 хувиар бууруулж магадгүй

НҮБ-ын нарийн бичгийн газар 3.7 тэрбум ам.доллароор үйл ажиллагаа явуулдгаа 20 хувиар танаж, 6,900 орчим ажлын байрыг цомхотгохоор бэлтгэж байгаа гэдгийг “Reuters” агентлаг дотоод санамж бичгээс нь харжээ.

Төсөв таналт болон ажлын байр цомхотгол явуулах гэж байгаа нь АНУ-аас үүдэлтэй санхүүжилтэд нь хямрал үүссэнтэй холбоотой. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадаадад үзүүлэх тусламжийг танасан нь НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагуудад хүндхэн тусжээ. “Reuters”-ийн харсан санамж бичгийг НҮБ-ын хянагч Чандрамули Раманатан АНУ өгөх ёстой санхүүжилтээ шилжүүлээгүй талаар дурдаагүй байна. Энэхүү цомхотгол нь гуравдугаар сар эхлүүлсэн “UN80” нэртэй шалгалттай холбоотой гэсэн юм.

Цомхотгол төсвийн дараагийн мөчлөг эхлэх үед буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сард мэдэгдэл хийхдээ байгууллагынхаа томоохон хэлтсүүдийг нэгтгэж, дэлхий даяар нөөцөө шилжүүлэх томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button