Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын газар нутгийн гүнд байсан 40 бөмбөгдөгч онгоцыг устгажээ

Украины Аюулгүй байдлын алба (SBU) ням гарагт /2025.06.01/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын агаарын хүчний бөмбөгдөгч онгоцны гуравны нэгийг устгасан гэжээ. Operation Spiderweb буюу Аалзны тор ажиллагаа нь ОХУ-ын газар нутаг дахь олон мянган км зайтай байрладаг агаарын баазуудыг онилсон байна.

А-50, Ту-95, Ту-22, М3 зэрэг 40 гаруй онгоц цохилтод өртөж, 6.8 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Аалзны тор ажиллагаа гайхалтай үр дүнд хүргэсэн гэсэн юм. Тэрбээр тус ажиллагааг хэрхэн явуулсан талаар мэдээлэл өгөхдөө 117 дрон ашигласан гэжээ. Ажиллагааг явуулах бэлтгэл ажиллагааг нэг жил, зургаан сар, есөн хоног хийсэн хэмээсэн юм.

Зеленский Телеграм дээр бичихдээ “Хамгийн сонирхолтой нь Орост ажиллагаа явуулсан нутаг дэвсгэр нь ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны яг хажууд байсан явдал юм. Үүнийг бид олон нийтэд мэдэгдэж болно” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жирийн монгол иргэн
Жирийн монгол иргэн
6 сар 2, 2025 10:58

Ард түмний толгойг угаахаа хэзээ болих юм бэ. Хэвлэл мэдээлэл бас хариуцлага хүлээдэг баймаар юм. Мэдээ бэлтгэж байгаа юм бол жаахан ан�##�из хийж мэдээний үнэн бодит байдлыг суд�##�ж үзмээр байх юм. Барууны сурт�##�чилгааны мэдээлэл орчуулж тавихынхаа өмнө Оросын, Хятадын мэдээ уншиж үзээд мэдээллийн үнэн бодит байдлыг хянаж байж олон нийтэд хүргэмээр байх юм.
Дайн болж байгаа юм чинь хохирол �##�ь �##�ь т�##�д нь байж л таарна. Өт хорхой гэсэн амь тэмцэхдээ арв�##�здагын адилаар жирийн энгийн террост бүлэгч гэсэн иймэрхүү террорист ажиллагаа явуулж чадна ш дээ. Украйн мэдээж ямартай ч гэсэн улс юм чинь ямар нэг ажиллагаа явуулах хүчин чад�##� байж л таарна ш дээ. Гэхдээ нэг т�##�ийг барьж мэдээлэл гаргана гэдэг монголын жирийн иргэдэд маш хортойг бодож үзнэ үү. Барууныхан өөрсдийн иргэдийн хэдэн тэрбум биш хэдэн триллион долларын татвар төлөгчдын мөнгийг булшилчихаад яаж нэр цэвэр гарах аргаа олох гэж ядахдаа террор хийж байж ч болов нэг ч гэсэн эерэг мэдээтэй болох гэж аргаа барсан оролдлого хийж байгааг одоо бараг захын хүн ойлгохоор болчихоод байхад ийм мэдээлэлдээ жаахан нухацтай хандмаар байна. Орос 1 хот чөлөөлхөөр нөгөөх нь суурин болчихдог. Украйн орсын хилээс 20км нэвтэрхэд бүхэл бүтэн муж эзэлсэн мэт хөөргөдөг. Инээдтэй харьцуул�##�т санагдахгүй байна уу.

Зочин
Зочин
6 сар 2, 2025 13:05

uurin chine medeelel harin propaganda bishuu ? yamar ch baisan Russia ezelen turumgiilegch . Putin bol ard irgediig tarhiig 20 jil ugaasan huni uurin olon 100.000 ami nas huwi tawilangaar togolson aluurchin . jich bi Russia heliig sain sursan Russia naiz olon bainaa . troll bish bol tarhiaa tsewerle

Холбоотой мэдээ

Back to top button