Чуулган | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОГЦОРЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн мэдээлийг НЭГ ДОРООС багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ: 04.00 цаг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар хаалттай бөгөөд цаасаар санал хураах шийдвэрт хүрсэн.
Үүний дараа АН-ын 39 гишүүн бүлгийн шийдвэрээ дагаж, санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлэн чуулганы танхимыг орхин гарсан.
Улмаар тооллогын комисст УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа, О.Батнайрамдал нарын найман гишүүн ажилллаж, санал хураалтыг зохион байгуулсан.
Санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжжээ. Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдсэнгүй, Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ дараах үгийг хэллээ.
"Миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.
100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд талархал илэрхийлье.
Хамтарч ажилласан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт, нийт бүрэлдэхүүндээ, бүх талаар дэмжсэн УИХ-ын эрхэм гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын ажилд өрнүүн их амжилт хүсье.
Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна.
Надад итгэсэн, үзэл санаа нэг эрхэм гишүүддээ баярлалаа.
Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг" гэлээ.
НЭМЭЛТ: 03.10 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын мэт энэ тогтолцоонд л бүх учир бий-
УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайд үг хэллээ.
Тэрбээр, "Нээлттэй хэлэлцүүлэг болж төрт ёсны түүхэнд үлдээсэй гэж бодсон. Та бүхэн өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа байх. Хамтарсан ЗГ цаашид олон удаа байгуулагдана гэдэгт итгэж байгаа. Өнөөдөр бид бас л нэг сургамж, дүгнэлтийг хамтдаа хийж байна. Цаг зав гаргаж, үзэл бодлоо илэрхийлсэн эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Хамтарсан ЗГ бол улс орны хөгжлийг урагшлуулах хамгийн чухал шийдвэр гэж үздэг. Үүндээ үнэнч үлдэхийг, олон талаас нь тайлбарлахыг, нээлттэй парламентын мэтгэлцээн үүсгэхийг хичээлээ.
Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх талаар тойрч ярилаа. 1992 оны 11 сарын 30-нд засаглалын хэлбэрээр санал хураасан. 186 нь Ерөнхийлөгч, 186 нь парламентын засаглалыг дэмжсэн. Энэ үед П.Очирбат гуай АИХ дээр байр сууриа илэрхийлж, парламентыг сонгосон түүхтэй. Үүнээс хойш олон зүйл болж өнгөрчээ. Өнөөдрийн итгэл үзүүлэх агуулга дээр, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд дэмжлэг хэрэгтэй гэсэн.
Цаашид хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж гүйцэтгэх засаглал ойлгомжтой болно. Парламентын хяналт тэнцэл болон бусад асуудал ч үүн дээр зангилагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2026 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөнө. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх тал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэнд талархалтай байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал хамтдаа манлайлж ажиллая. Ийм асуудалд нэр холбогдсондоо би уучлал хүсье. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байгаа. Энэ ч цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байна. Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Өнөөдөр яригдсан энэ бүхэн та бидний сэтгэлд дурсамж болж үлдэнэ.
Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж үзсэн юм. Цаашдаа ч олон асуудлыг шалтгаан холбоо, хөшигний ард өрнөж байгаа зүйл ил тод байгаасай гэж хүссэн. Үзэл бодлын талцалтай холбоотой асуудал үүсгэсэн бол хүлцэл өчье. Түүнээс илүү, нээлттэй ярилцах нь үнэт зүйл болж парламентын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өөрийнхөө л үзэл санааг илэрхийллээ.
Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт та бүгдийн онцгой бүрэн эрхийн асуудал. Миний хувьд албан тушаалд үлдэх, ямар нэг аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах зорилго өвөрлөөгүйг хариуцлагатай хэлье. Олон талаас дүгнэн хэлэлцэх нь дараа дараагийн цаг хугацаанд хэрэгтэй болов уу гэж үзсэн. Энэ миний идеологи. Санал бол та бүгдийнх. Баярлалаа" гэв.
НЭМЭЛТ: 23.50 цаг
-Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг бүрэн эхээрээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн тааллаар оролцох хуультай. Энэ дагуу дөнгөж сая орж ирж үг хэлж байна.
Тэрбээр, "Зарим тодорхой бус зүйлсэд өөрийн биеэр хариулт өгөх нь чухал болж гэж харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан ЗГ-ыг бүх талаар дэмжсэн. Л.Оюун-Эрдэнийг таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Намайг нэг удаа парламент дээр орж ирж, буруу зөрүү зүйл ярихыг сонсоогүй байх. Ерөнхий сайд байсны хувьд зовлонг нь мэднэ, амар биш. Цар тахлын үед ажилласан. Заримдаа яс янгинахаар хэцүү ажил байдаг. Олон жил Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрчийн хувьд, удирдагчийн хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрладаг, хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн хайртай байгаа. Иймд хувь хүмүүсийн асуудал ярихгүй. Зарчим ярина. Нэгдүгээрт, хүн засагдахгүй, хууль засаглана. Миний тангараг өргөх ёслолдоо хэлсэн үгийн хамгийн гол санаа. Би өнөөг хэр үүндээ үнэнч байгаа. Би улстөрд ороод 30 гаруй жил болж байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас боловсронгуй болгохын төлөө өөрийн бүх он жилийг зориулсан. Ерөнхий сайд байхдаа ч энэ байр суурийг үргэлж илэрхийлж байсан. 2019 оны ҮХНӨ, саяын 126 гишүүнтэй болсон өөрчлөлт зэрэгт дандаа дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрх, бүх зүйлээс татгалзсан шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгчид айхтар эрх мэдэлсээд байх юм үгүй. Бүх эрх мэдэл ЗГ-т шилжсэн. Би үүнийг өөрөө Ерөнхий сайд, намын дарга байхдаа хийсэн хүн. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж чөлөөлдөг болсон. Надад зүгээр мэдэгдээд л болоо. Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Ерөнхийлөгч бол АТГ-ын даргыг томилдог, санал болгодог байдал олон жил бусдыг хонгилоор чирсэн юм байна, таслан зогсооё гэсэн. Манай нөхцөлд Ерөнхийлөгч бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулж, шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа. ШЕЗ парламент руу очсон. ШЕЗ шүүгчийг томилно. Ерөнхийлөгч ганц удаа буцаах эрхтэй, тэгээд оруулж ирснийг нь томилно. Өөр эрхгүй. Ийм л Ерөнхийлөгч бий. Өнөөдөр төрийн тэргүүн засаг төрөө дарамтлах боломж байхгүй. Ерөнхийлөгчийн хүч гэвэл ард түмний сонгосон сонголтоос өөр зүйл үлдээгүй. Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үгийг би хэлсэн. Сая албажуулж, нүүр хуудастаа дахин тавьсан. Манай ард түмний сонголт бол парламентын засаглал, ардчиллын баталгаа. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид ч парламентын засаглалыг дэмжинэ. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ. Яагаад өнөөдрийн үйл явдал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг тэс ондоо юм руу явж, ард түмний толгойг эрүүлэхэд хүрэв. Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргад зарчимтай бай гэж хүүхэд байхаас нь захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж одоог хэр найдаж байгаа. Эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй гэдэгт би итгэлтэй байна. Парламентат ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. Нэгдүгээр асуудлыг маш тодорхой хэллээ.
Хоёрдугаарт, баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм аа. Би МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд байхдаа 2019 оны ҮХНӨ-өөр, Үндэсний баялгийн сан байгуулна гэсэн заалтыг оруулсан. Би энэ заалтад үнэнч байгаа. Газрын баялаг бол ард түмний өмч. Миний хүүхэд байхаас тогтсон үндсэн философи. Байгалийн баялгийг аль нэг компани бүтээгээгүй. Энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас Монголын ард түмэн ижил тэгш хүртэх ёстой. Хулгай хийж авсан бол буцааж өгөх ёстой. Би 2018 онд гэж санаж байна, Л.Оюун-Эрдэнэ миний ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Би Норвегид очиж, баялгийн санг нь судлаад ир гэж явуулж байсан. Ингэж баялгийн сан бий болсон. Ерөнхийлөгч ард түмэндээ баялгийг нь авч өгөхөд цаашдаа ч хатуу байр суурьтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Нэгдүгээрт тусгаар тогтнол. Хоёрдугаарт аюулгүй байдал. Гуравдугаарт эв нэгдэл. Энэ та бүхний ч үйл ажиллагааны үндсэн зарчим. Сүүлийн 20 хоног харлаа. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйлийг хэлж байгаа. Ард түмнээ сонсооч гэж. Ард түмэн чинь юу яриад, юу хүсээд, мөрөөдөөд байгаа юм бэ. 20 хоног жагслаа шүү дээ. Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Залуу үе нь гарч ирээд шударга ёс тогтоох тухай хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг, шал анги юм энд яриад байна аа. Асуудлаа тодорхой яриач. Олон түмэн 20 хоног хүлээлээ шүү дээ. Ард түмний шаардлагад парламент зохих хариу өгөх ёстой гэж бодож байна. Би амьдралдаа дөрвөн албан тушаал өгч байсан. МАН-ын генсекийг сайн дураар өгч явлаа. УИХ-ын гишүүнээс сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдаа мөн тийн өгч байлаа. Ерөнхий сайдын эрхэм өндөр албан тушаалыг ч мөн сайн дураар өгч, огцорч байлаа. Энэ бүгдийн цаана ард түмний эв нэгдлийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой гэдэг л бий. Өөрийн хашиж буй өчүүхэн албан тушаалд битгий шигд. Ухрахдаа ухарч, урагшлахдаа урагшилдаг байх ёстой. Хариуцлагаа өөрөө үүрч чаддаг байх ёстой. Үнэнээ хэлдэг байх ёстой. Худлаа ярьж болохгүй. Ард түмний эв нэгдэлд гай болж болохгүй. Үүнийг би төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Хүмүүс намайг залуу хүн гэж боддог байх. Би улстөрд 35 жил явж байна. Алдаж онож үзлээ, сайн муу юмыг нуруун дээрээ үүрч гарлаа. У.Хүрэлсүх худалч хулгайч байсан бол олон түмэн намайг сонгохгүй байсан байх. Би албан тушаалыг хэзээ ч бусдад худалдаж байгаагүй. Би улс орноосоо хэзээ ч хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныхны 50 сая вонноор зарж байгаагүй шүү. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай. Эцэст нь төрийн тэргүүн бол ард түмнээс сонгогдсон хүн. Ард түмнийхээ талд бат хатуу зогсоно гэдгээ хэлье. Талбай дээр сайн дураараа ирж, хүсэл зорилгоо илэрхийлж, эрх чөлөөгөө эдэлж, шударга ёсоо хүсэмжилж байгааг нь хангахын төлөө явна. Төрийн тэргүүнийхээ үгийг тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийднэ гэж найдаж байна. Хамтарсан ЗГ харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ ЗГ-ыг тултал нь дэмжсэн шүү. Надад ямар боломж байна, бүгдээр дэмжсэн. Энэ ЗГ яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдэж байгаа болов уу. Надаас биш Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй. Яагаад тарах болсон гэдгийг, хэн үүнийг тараах санаачилга гаргасан юм гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцнэ гэж бодож байна. Ард түмнийхээ үгийг сонс. Бие биенээ доромжилж, гутааж, бусдын нэр хүндэд халдахаа боль. Арай дэндэж байгаа юм биш үү. Үг дуугарсан хүнийг ямар муухай харлуулж, доромжилж, хүнд байдалд оруулж байна аа. Эр, эм гэж тоохгүйгээр. Ингэж байж бид ардчиллыг хамгаалж байна гэж ярьж болох уу. Ингээд парламентын гишүүд та бүхэндээ төрөө авч явах эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилд улам их амжилт хүсье. Ард түмнээ битгий талцуулж, шар махтай нь хатаа. Асуудлаа шийд. Хэрэв та бүхэн ард түмний талд асуудлаа шийдэж чадахгүй бол, ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү. Ашиг сонирхолгүйгээр энэ олон залуус төрийн ордны гадна эмх цэгцтэй, үймээн самуунгүй үзэл бодлоо илэрхийлж байгаад баярласан. Ухаалаг, ондоо болсон юм байна. Одоо ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо одоо боль. Амин хувийн ашиг сонирхол, ах дүү нарынхаа сонирхол, албан тушаалын жижигхэн сэнтийд бүү шигд. Эр зоригтой бай. Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана. Битгий талцуул, хуваа. Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Ингээд Ерөнхийлөгч нь өөрийн байр суурийг илэрхийллээ. Цаашид үг хэлэх шаардлагатай гэж үзвэл дараа дараагийнхаа үгийг хэлэх болно. Эрхэм төрийн түшээд зөвөөр хүлээж аваарай" гэв.
НЭМЭЛТ: 11.20 цаг
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлнэ-

Шуурхай: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирж, байр сууриа илэрхийлэхээр болсон тухай ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
НЭМЭЛТ: 23.00 цаг
-УИХ-ын гишүүд асуулт асууж дуусаад 35 гишүүн үг хэлэхээр бүртгүүллээ-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд үг хэлнэ. Үг хэлэхээр 35 гишүүн нэрээ бүртгүүллээ.
НЭМЭЛТ: 21.15 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон. Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна. Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл ЗГ бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ ЗГ-ыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Тэнд зориуд мэдээлэл өгдөг янз бүрийн хүмүүс, зохион байгуулдаг тусгай албад байна" гэлээ.
НЭМЭЛТ: 20.20 цаг
-Л.Мөнхбаясгалан: Баялгийн төлөөх дайн явагдаж байна. Олигархуудтай эхлүүлсэн дажинд ялах зориг чинь хэвээрээ юү-
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Гучин гэр бүл гээд ярьдаг байлаа. Гэтэл гуравхан гэр бүл л байдаг юм байна. "MCS"-ийн Ж.Оджаргал, Ж.Од, бусад гэж... Баялгийн төлөөх дайн явагдаж байна. Олигархуудтай эхлүүлсэн дажинд ялах зориг чинь хэвээрээ юү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ тэмцлээсээ ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан олон асуудал байна
НЭМЭЛТ: 18.40 цаг
-М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүд бүгдээрээ том том үл хөдлөхтэй, зочид буудалтай байж Chanel-ийн цүнх дээр бүү цочиж гайх-
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Ирцээ бүртгүүлчхээд орж ирэхгүй байгаа УИХ-ын гишүүд ацан шалаанд орчихсон байна. Аль ч талд орж чадахгүй алцаганаж байгаа. Ялсан талд нь орно гээд хүлээж байна. Энэ танхимд багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байна.
Та нар “Chanel”-ийн цүнх хараад гайхаад байх юм. Энэ дотор “Chanel”-н цүнхгүй ядуурчихсан хэн байгаа юм. УИХ-ын гишүүд бүгдээрээ том том үл хөдлөхтэй, зочид буудалтай байж Chanel-ийн цүнх дээр бүү цочиж гайх.
Хэн чинь ажлын албаныхнаа гүйлгээд уул уурхай, зам тээвэр, боловсролын сайдаар очих гээд байгааг тодорхой харж байна.
Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад М-Си-Эс орд баялаг эзэмшигчид яахаараа хуулийн хийдлээр НӨАТ-ын татвараас тэглүүлээд байдаг юм бэ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ энэ эрх ашгийг хамгаалж байж дандаа ард түмний эрх ашгийг ярина. Би хэний ч дэмжлэгээр орж ирээгүй учраас шударга хэлж байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 18.36 цаг
-А.Ариунзаяа: Хүний, өөрийн нийлсэн баялгийн тэмцэл явагдаж байна гэдгийг тод, чанга хэлчихье-
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Үнэхээр цүнхний асуудал энэ хүртэл өөрчлөгдөв үү. Жинхэнэ шалтгаан юу болоод байгаа юм бэ. Хүний, өөрийн нийлсэн баялгийн тэмцэл явагдаж байна гэдгийг тод, чанга хэлчихье. Ч.Лодойсамбуу гишүүний 2 триллион буюу нэг гишүүнд 16 тэрбум төгрөг тарааж байгаа гэж хэлсэнд үгэнд олон нийт шүүлтүүргүй итгэж байна. Тиймээс нэг ангийн гишүүдээсээ уучлал гуй
НЭМЭЛТ: 18.30 цаг
-Ц.Даваасүрэн: Н.Алтанхуягийг унагаж байгаад л Дубайн гэрээг хийсэн. Одоо "Онтрэ" зэрэг олон эгзэгтэй асуудал давхцаж байна-
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цаг хугацааны хувьд хүн цаг үед ирлээ. Дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу явчхав уу. Бодлогын асуудал баялгийн сан 14 мега төслийг явуулах асуудалд итгэл үзүүлээч ээ гэж байна. Тиймээс би итгэл үзүүлнэ. Оюу толгойн ашиггүй гэрээний алдааг засах боломж бий болчихсон байна. Канадад манай баялгийг хэрхэн хуваах тухай арбитрын шүүхээсээ шийдсэн байна. Манай баялаг шүү дээ. Н.Алтанхуягийг унагаж байгаад л Дубайн гэрээг хийсэн. Одоо "Онтрэ" зэрэг олон эгзэгтэй асуудал давхцаж байна. Том хариуцлагаа үүрэх ёстой. Зугтаж болохгүй. Энэ цүнх төдий асуудал биш, бүр парламентын тогтвортой байдал ч яригдана" хэмээлээ.
НЭМЭЛТ: 18.00 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Ялагдал бол сүйрэл биш, үнэт зүйлдээ үнэнч үлдэх нь жинхэнэ ялалт-
Видео үзэх:
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсын ард иргэд ээ, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр бид түүхэн эгзэгтэй мөчид ирж байна. 126 гишүүнтэй анхны парламент цаашид тогтвортой ажиллаж чадах эсэхээс их зүйл хамаарах гэж байна. Парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх ч түүхэн онцлогтой. Парламент цаашид бүрэн эрхт байдлаа хамгаалах олон сорилттой нүүр тулна. Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн дүнд ард түмний төлөөллийн байгууллага шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. Өнөөдөр би бүхий л асуултад нээлттэй хариулна. Үнэнийг нээлттэй ярьж чадахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй бол парламентын ардчилал биш. Хөшигний ар дахь тохироо явсаар байгаад ардчиллыг устгадаг. Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй өнөө цагт 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. Цар тахал, дайн, хил хаагдсан хүнд нөхцөлд Ерөнхий сайдаар ажиллах эрхэм үүргийг миний бие хүлээсэн. Анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь нийт гишүүдийн 81 нь шинэ байгаа. 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Азийн дундаж үзүүлэлтээс давсан. Шинэ үеийнхэн жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн.
Засаглал тогтворгүй болж, намууд зөвшилцөж чадахгүй гацвал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулах эрсдэлтэй. Анхны хамтарсан ЗГ урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхийн тулд улсын эрх ашгийг намын эрх ашгийн дээгүүр тавьсан. 10 сарын дотор 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн ЦС, 30 жил яригдсан эрчим хүчний реформ, 20 жил яригдсан ураны төсөл, 20 жил яригдсан Гашуунсухайтын хил холболтыг эхлүүлж чадсан. Том эрх ашгаа харж нэгдэж чадвал ямар том боломж байгаагийн илэрхийлэл энэ болсон. Мэдээж хамтарсан ЗГ-т сул тал байна. Гомдол үүсэж, хардалт дагуулж, хяналт тэнцэл алдагдлаа гэсэн бодит шүүмж ч нийгмээс ирсэн. Эвлэлдэн нэгдэх хэцүү, бусниулах бол нэг өдөрт хийгддэг.
Том төслийг гацаах амархан, хөдөлгөхөд хугацаа шаарддаг. Огцрох амархан нь үнэн. Харин үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг олон талаас шүүн хэлэлцэх учиртай. Ард түмэнд байгалийн баялгийг тэгш хуваарилах хэлцэл ид үргэлжилж, Ухаа худгийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдан долоо хонож, есдүгээр сард Оюу толгойн арбитрын маргаан шийдэгдэхээр хүлээгдэж, “Онтрэ” хэлцэл эхэлж, татварын шинэчлэлийг намын бүлгүүдэд танилцуулж байхад, хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хууль өргөн баригдаж, хөгжлийн таван төсөл хөдөлж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалт эхэлсэн өдөртэй давхцан улс төрд олон үйл явдал өрнөсөн.
Дайралт нь сонгуулийн халуун өдрүүдээс илүү эрчимчиж байна. Саруул ухаант Монголын ард түмэн энэ бүхнийг харж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Судалгаагаар иргэдийн 65-аас дээш хувь нь тогтвортой засаглалыг дэмжиж байна. Үзэл бодлоо илэрхийлж буй залуустаа талархаж байна. Харин шалтаг болгож улс төрийн суурь асуудал үүсгэж байгаа хэсэгт харамсаж байна. Би нэг ч тендер, томилгоо, төрийн сангийн зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй. Энэ бүхнийг илчилж, бүлэглэлийн эсрэг тууштай зогссоор ирсэн. Хэрэв би өөртөө болон өөрийн ХОМ-д эргэлзэж байсан бол нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй. Хэтэрхий их дайсан хураалаа гэж тавлан хэлэх хүн байгаа ч эс үйлдэхгүй хийхийг хүсээгүй юм. Эрдэнэтийн 49-ийн асуудлыг илчилж, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг буцаахгүй байж болох байсан. ЭТТ-ийг нээлттэй аудит хийлгэж, гадаадын менежмент оруулахгүй байж болох байсан. Хөгжлийн банкны зээлийг ил гаргахгүй дарж болох байсан.
И Монголия болон нээлттэй санд бүх төрийн худалдан авалтын мэдээллийг оруулахгүй байж болох байсан. Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэхгүй байж болох байсан. Стратегийн ордын 34 хувьтай холбоотой, галтай сэдэв эхлүүлэхгүй ч байж болох байсан. Чамгүй хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ. Алдаа оноо олон зүйл надад бий. Том төсөлд хэт их цаг гарган нийгмийн дотоод асуудалд анхаараагүй алдаа ч байна. Экспортын орлого 2 дахиж өсөж, эдийн засаг дахин тэлсэн. Нэг хүнд ноогдох ДНБ 4800-аас 6898 ам.долларт хүрсэн байна. Эдийн засаг нь жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэй байгаа цөөн орны нэг болж чадсан. Энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай. Ялалт бол мөнхийн зүйл биш. Ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэлээ.
ЭХЛЭЛ: 17.40 цаг
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/"-ийг хэлэлцэж эхэллээ.
Өнөөдрийн /2025.06.02/ УИХ дахь намын бүлгүүдийн болон ТББХ-ны хуралдааны багцалсан мэдээллийг доорх линкээр уншина уу.
Төрийн ордноос: О.СОЁЛМАА, Б.ЭРДЭНЭБАЯР
Редакциас: П.УРНАА, М.ТЭНГИС,
Видеог: Г.ЗОЛБОО, О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөөсөө л хүн чанаргүй амьтан бна. Би үхвэл та нар үх. МАН үх гэжбна даа
Зайлаад өгөөчдээ ямар хэцүү юм бээ
Хогийн шаар д�##�д ороод өг
золбин данх улиад блгүй тонилж үз
PR, hudal medeelel hetersen, olon niit iig yagaad ch erguulj chadahaargui bolloo, helj baisan shig n bodood demjij baisan mash olon huniig zalhtal n hudal medeelel bumbugduj bsan deer n huugiin bolchimguitel nemegdchihlee. Zugeer l 20 sayaar hund tsunh avaad ugdug, Yurunhii said iin huu baij bolohgui.
Өвөр түрийндээ хутга нуучихсан өөдгүй этгээд шүү, цаг үргэлж нууц хуйвхлдаанаар дээш дэвшдэг
Браво. Хэлэх үгтэй eрөнхий сайдаа байлаа. Одоо наад намынхныхаа томилгоо гомдолд жаахан анхаарна биз
Уран цэцэн хуурамч угийг чинь 6 жил сон,лоо. Одоо боллоо.�######�аач юм ээожтэй байдаг юм. Чи хаан биш гэдэгээ ойлго.
Иргэдийн амьдр�##� улам л дордож уруудаж байхад юун их сүртэй сүртэй юм ярьдаг худ�##�ч вэ. Ажлаа сайн хийсэн гэж худлаа бурж байх шив дээ. Үхэхдээ үхэр буугаа тавьж байх шив дээ.
Зүгээрээ хө. Эр хүний замын хүзүү урт. Жинхэнэ улс төрч болох аян чинь одоо л эхэлж байна
Орлогоо нотол гэхээр намын бага хур�##� хур�##�дуулж ан засгаас гаргаад намын бага хур�##�ын шийдвэрээ танилцуул гэхээр.оортоо итгэл узуул гээд яасан.�##�бан туша�##�д дуртай данх вэ
Уих энэ асууд�##�ыг авч узэх нь буруу. Гэр булийн асууд�##� шуу.дээ.
Шүүрт гэж шулам ш�##� худлаа эмгэн
Ard tumnii tald yamagt zogsdog mundag zorigtoi emegtei
Хүүк Оюук 2 мууддаг ч муу шүү. Эвлэрч төрийн ажлыг урагшлуулах хэрэгтэй. Хэн хэндээ их л тус болж өдий хүрчихээд
Jujig hahaa
Яасан ичдэггүй з�##�уу вэ.. Хэн парламентийн засагл�##�аас татг�##�заад байгаа юм бэ.. Чи л ерөнхийлөгчийн засагл�##�тай болгох санаатай байгаа байх.. Монголын төр засгийн тэргүүнээс хол байсан нь дээр дээ з�##�уу минь
Олигтой ч хариулж чадахгүй байна энэ хүн бүтэхгүй шүү
Засгийн газар УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорц тар, намуудыг тараа !
Хуц�##�гүй д�##�д ор
z##lchoo jov
400 сая жуулчин гэж б�##�айрдаг христийн номлогч �######�лаа ашгүй
Төрийн �##�ба хаагчид 300к болчихоод байна гээд байхад тоохгүй байсан, данхар төр данхар толгой болисон нь дээр.
Хийсэн зүйлгүй, хэлэх үггүй гутамшигтайгаар огцорлоо! Хамгийн муу ЕС гэж түүхэнд үлдэнэ!