Нийгэм мэдээ

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай ОБЕГ хамтран ажиллана

БНСУ-ын Тэгү хотноо тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэн”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Тус үзэсгэлэнд 40 орны 389 компани оролцож, 1397 үзэсгэлэнгийн талбайд сүүлийн үеийн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг боловсронгуй болгох олон улсын туршлага, шийдлийг хуваалцсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газар хооронд “Гамшгийн хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Мөн төлөөлөгчид үзэсгэлэнгийн хүрээнд Сөүл хотын Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төв, Гёнги мужийн Галын албаны академи, Иргэдэд зориулсан аюулгүй байдлын сургалт, арга зүйн төв, Үндэсний аврах алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button