Трамп Ши Жиньпинийг хатуу, хэлэлцээ хийхэд хэцүү гэж хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.06.04/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг хатуу, хэлэлцээ хийхэд тун хэцүү гэж хэлжээ. Тэр өөрийн сошиал хаяг дээрээ бичихдээ “БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд би дуртай, дуртай байж, ирсэн байх болно. Гэхдээ тэр маш хатуу, хэлэлцээ хийхэд тун хэцүү хүн” гэж бичсэн юм.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт даваа гарагт /2025.06.02/ хэлэхдээ Трамп энэ долоо хоног Ши Жиньпинтэй утсаар ярихаар төлөвлөж байгаа гэсэн. Утсаар ярихдаа өнгөрсөн сард Женевт болсон хэлэлцээгээр шийдвэрлэгдээгүй зөрчлийг арилгаж, тухайлбал чухал ашигт малтмалын зөрчлийг шийдвэрлэнэ гэж Левитт хэлсэн байна.
Тэгвэл Трамп ийнхүү өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн нь хоёр улсын тэргүүн зөрчлийг сайнаар шийдвэрлэж чадна гэх найдварыг дарав. Сүүлийн үед Трампын захиргааны өндөр албан тушаалтнууд түүнийг Ши Жиньпинтэй ярина гэж мэдэгдэх болсон. Гэвч хоёр улсын тэргүүн одоо хүртэл ярилцаагүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.