Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Аюулгүй зөвлөл Газын зурваст гал зогсоохыг шаардах тогтоолыг АНУ хориглолоо

Лхагва гарагт /2025.06.04/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст нөхцөл тавилгүй, шууд, бүрмөсөн гал зогсоохыг шаардсан тогтоол гаргахаар санал хураасан юм. Тэгвэл тус тогтоолыг АНУ хоригложээ. Аюулгүйн зөвлөл дэх бусад 14 улс тогтоолыг дэмжсэн байна.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайдын үүргийг гүйцэтгэж буй Дороти Ши Аюулгүйн зөвлөлд хандаж хэлэхдээ “Хамасыг буруушааж, Хамас зэвсгээ хураан, Газын зурвасыг орхин гарахыг уриалаагүй аливаа тогтоолыг дэмжихгүй гэдгээ АНУ тодорхой хэлсэн” гэжээ. Вашингтон бол Израилын хамгийн том холбоотон, зэвсэг нийлүүлэгч орон юм.

Тогтоолыг АНУ хориглосон явдлыг Хамас шүүмжилж, АНУ-ын захиргаа Израилы талд илүү нааштай ханддагийн илрэл гэжээ. Тус тогтоол мөн Хамас болон бусад бүлэглэлийн барьцаанд буй хүмүүсийг болзолгүйгээр, шууд суллахыг шаардсан байсан юм. Израилаас НҮБ-д суугаа Элчин сайд Данни Данон тогтоолыг дэмжсэн Аюулгүй зөвлөлийн гишүүдэд хандаж хэлэхдээ “Та бүхэн хүлцэнгүй байж, буулт хийхийг сонголоо. Энх тайванд хүргэх бус дахин терроризм руу дагуулах замыг сонгосон” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button