Гадаад мэдээДЭЛХИЙ

Доналд Трамп, Ши Жиньпин утсаар ярьж, нэмж хэлэлцэх тохиролцоонд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт /2025.06.05/ утсаар ярьжээ. Хятадын засгийн газар мэдэгдсэнээр хоёр улсын удирдагч нэг цаг гаруй хугацаанд хэлэлцсэн байна. Ши Жиньпин Трампт дэлхийн эдийн засгийг хямрааж буй худалдааны арга хэмжээнээсээ татгалзаж, Тайванийн асуудлаар нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг анхааруулжээ.

Харин Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ голчлон худалдааны асуудлын талаар ярилцсан гэсэн байна. Трамп тус яриаг маш эерэг үр дүнд хүргэсэн гэж хэлээд АНУ-БНХАУ-ын хооронд доод түвшний уулалт нэмж явуулах болсноо зарлажээ. Тэр дараа нь сэтгүүлчдэд хэлэхдээ “БНХАУ-тай харилцаа болон худалдааны тохиролцооны хувьд сайн нөхцөл байдал үүссэн” гэсэн юм.

Хоёр орны удирдагч мөн бие биеэ улсдаа урьсан байна. Маш их хүлээлт үүсгээд байсан Трамп, Ши Жиньпин хоёрын дуудлага Вашингтон, Бээжингийн хооронд газрын ховор металлын улмаас нөхцөл байдал хурцдаад бу үед боллоо. БНХАУ нь дэлхийн газрын ховор металлын салбарыг баздаг орон. Бээжин дөрөвдүгээр сард газрын ховор металлын экспортдоо хязгаарлалт тавьсан нь дэлхий даяар технологи, автомашин, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн компаниудад дарамт болж байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button